Ардчилсан намаас сонгуулийн үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Хэсгийн хороодын дарга нар сонгогчдыг саналаа өгөх явцад нөлөөлөх үйл ажиллагаа их болж байна. Сонгогч саналаа өгч байх үед ширээн дээр нь очиж зогсоод бөглөх зааварчилгаа өгсөн байна. Энэ талаар 18:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж ээлжит мэдээллийг хүргэнэ. Бид эдгээр зөрчлийн дагуу аль хэсгийн хороонд, хэн гэдэг ажиглагч хийснийг ил болгоно. Иймээс хэсгийн хороодод ажиллаж байгаа ажиглагч нарыг хуулиа дагахыг шаардаж байна" гэв.
Харин энэ үеэр АН-ын хуульч Б.Батхуяг "Өнгөрсөн шөнө хоёр ноцтой үйл явдал боллоо. Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн байр, машинд үзлэг, нэгжлэг хууль бусаар хийсэн үйлдэл гарсан. Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б.Даваажавын гэр, оффист хууль бусаар нэгжлэг хийсэн байна. Сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор ард түмэндээ мэдээллэхгүй байхын аргагүй төрийн сонгуульд нөлөөлсөн үйдлүүд илэрч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Дашням өөрийн эзэмшлийн скүүтерийг олноор саналын байранд байрлуулах үйлдлүүд үзүүлж байгаа нь сонгогчдын саналыг татах хууль бус үйлдэл болж байна. Өчигдөр зөөврийн саналын хайрцгаар санал авсан байгаа. Гэтэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Х баг дээр үнэгүй эд зүйл өгөх нэрийдлээр сонгогчийн иргэний үнэмлэх авч явсан үйлдэл гарсан. Ардчилсан намын нийт ажиглагч нарыг сонгуулийн үеэр дуу, дүрсний бичлэг хийлгэхгүй байх шаардлага тавьж байна. Энэ бол хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа. Мөн Хөвсгөл аймагт "МАН-ын хоёр нэр дэвшигчийг заавал дугуйлна" гэсэн зөвлөмжийг цаасаар хэвлээд байршуулсан асуудлыг тус аймгийн цагдаагийн хэсэг шалгаж байна. Түүнээс гадна МАН-аас тусдаа аппликейшнд сонгогчдыг бүртгэж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг бид шалгуулж байна. Мөн Улаанбаатар хотын нийт саналын байруудад хэсгийн ахлагч нар олноор зогсож, "МАН-ыг заавал дэмжинэ шүү" гэсэн ухуулга, сурталчилгаа хийсэн байгаа нь тогтоогдсон. Мөнгө тараах асуудал гаарч байгааг бид дэлгэрэнгүй танилцуулна. Төрийн албаны автомашин сурталчилгаандаа хэрэглэсэн асуудал ч гарлаа. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хүн эмнэлгийн машинтай чанга яригчаар МАН-ын сурталчилгаа хийж байсан үйлдэл тогтоогдож, цагдаагийн байгууллагаас 20 сая төгрөгөөр торгуулсан " гэв.
| АН: Хүн эмнэлгийн машинтай чанга яригчаар МАН-ын сурталчилгаа хийсэн үйлдэл тогтоогдож, 20 сая төгрөгөөр торгуулсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |