• Өнөөдөр 2025-04-22

Нийслэлд зургаадугаар сарын 27-29-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй

2024-06-25,   254

      УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.
 
      Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-нд шилжүүлэхээр болсон байна.
 
Захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавина. Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр байж, иргэд сонгуульд саналаа өгөх хуультай юм. 

Нийслэлд зургаадугаар сарын 27-29-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188