"Нарнаас бусад нь намайг харлуулж" чадахгүй гэж томордог Г.Дашням даанч аархуу, баярхуу байна. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ ингэж томорч, онгирч, би л биз гэсэн шиг байгаа юм чинь УИХ-ын гишүүн болчихвол бүр хамраа сөхчихөөд, иргэдээ нэг ч нүдээрээ тоож харахгүй юм биш үү. Бас болоогүй ээ, өөрийнхөө талаар ганц, хоёр үнэн үг сонсож чаддаггүй эмгэгтэй гэмээр. Учир нь, О.Баасанхүүтэй сошиалаар хэрэлдэхдээ “Та намайг харлуулж чадахгүй шүү. Ганзоригийн Дашнямыг энэ дэлхийн нарнаас өөр юу ч харлуулж чаддаггүй юм. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Ариун цагаан хөдөлмөрөөрөө, бизнесээрээ энэ бүхнийг бий болгосон” гэж дооглож байсан. Түүний тэр соёлгүй, бүдүүлэг үйлдлээс олон түмэн жигшиж "Г.Дашням сонгуулиар гарах юм бол Төрийн ордон нэг хэрүүлчээр нэмэгдэх юм байна. Сонгуулийн үеэр хүнтэй хэрэлдсэн ч арай учиртай баймаар юм" хэмээн дургүйцэж байсан.

Чингэлтэй, Сүхбаатар буюу УИХ-ын X тойргийн багт ЦХХХ-ны сайд Н.Учрал, “Ховдоос Харвард руу” номын зохиогч, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал, “Жет скүүтер” Г.Дашням, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар МАН-аас нэр дэшиж байгаа. Н.Учралын багийнхан багтаа “Илүү хурдан” гэх нэр өгчихсөн сурталчилгаагаа хийж, иргэдтэй уулзаж байгаа. Тэдний дундаас Г.Дашням багийнхантайгаа хүртэл өрсөлдөж байна уу гэлтэй сав л хийвэл скүүтерээрээ бусадтайгаа уралдаж байгаа харагдана лээ. Тэр сонгуулийн сурталчилгааны хэд хоногт уралдъя, үзэлцье гэхээс өөрийг хийнэ бүтээнэ гэж угруулгатай, баримттай ярьж, хийж бүтээх хүмүүстэй уулзаж байгаа юм алга. Түүнийг олон нийтийн сүлжээгээр “Г.Дашнямыг залуучуудыг төрд төлөөлнө гэхэд итгэж чадахгүй байна. Буурь суурьгүй, хий хөөрцөглөсөн, аархаж, эд хөрөнгөөрөө баярхахаас өөрийг мэдэхгүй нэгэн шиг байна. Түүнд улс төрийн мэдлэг, эдийн засгийн ухаан гэж байна уу. Ийм саагуу юугаа ч мэдэхгүй хүнийг төрд сонгох хэрэггүй” хэмээх иргэдийн сэтгэгдэл олноороо бий.
"Хүний хүмүүс хөгжиж болоод байхад бид яагаад хөгжиж чадахгүй гэж, бусад улсад хэрэглэж болоод байгаа зүйл Монголд яагаад болохгүй гэж, өөр оронд болоод байгаа шийдэл бидэнд яагаад болохгүй байгаа гэж. Ийм атаархал, хор шар надад байсаар ирсэн. Спортод өрсөлдөгчөө шүүмжилж ялдаггүй. Гар бие, сэтгэл оюунаа хөдөлгөж ялдаг. Зорилгоо биелүүлдэг. Энэ зарчмаараа "яагаад бид чадахгүй гэж" гэсэн хор шарандаа хөтлөгдөн гар бие оролцохоор зорьж байна. Нартай хуртай энэ сайхан зуны өдрүүдэд ард түмний маань сонголт мэргэн байх нь гарцаагүй биз ээ” хэмээн өөрийгөө шартай учраас улс төрд орохоор шийдсэн тухайгаа бичсэн байдаг. Харин Монголын хэрхэн хөгжүүлэх тухайгаа, улс төрд ороод юу хийхээ, ямар мэдлэгтэй болохоо бичээгүй байв. Улс төрд орох шунал, хор шарнаас өөр юмгүй залуучууд энэ жилийн сонгуульд олноороо нэр дэвшиж байгаа. Түүний нэг нь скүүтер Дашням болж байна.


“Жи-Мобайл”-ын ТУЗ-ийн дарга Ганзоригийн Дашням Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул. Шатахууны магнат, хот, хөдөөд 300 гаруй салбар ШТС-тай “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү. Мөн сүүлийн хоёр жил Улаанбаатарын гудамжаар “хөглөрч” буй “Jet” скүүтерээрээ залуучуудад танигдаж байгаа. Намтрынх нь тухайд, 1990 онд дөрвөн настайдаа Орос руу нүүж, Москвад бага сургуулиа төгссөн. Тэндээсээ Швейцарь руу нүүж, Женевт ахлах сургуулиа төгссөн. Тэндээсээ Англи руу нүүж, Лондонд их сургуулиа төгссөн. Ингээд 18 жилийн дараа, 2008 онд 22 настай Монголдоо ирсэн. Одоо Г.Дашням аавынхаа “Магнай трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн жил бие даасан бизнесээ эхлүүлж, “Жет шаринг монголиа” ХХК-аараа скүүтер түрээслүүлж эхэлсэн.
Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сард Г.Дашням аав Р.Ганзоригтойгоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд баривчлагдаж байлаа. Учир нь, “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү хэрэг нь илэрмэгц 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” ХХК-аа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” ХХК-ийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчилж 48 цаг саатуулаад суллаж байлаа. Улмаар Г.Дашням 2021 оноос улс төр сонирхох болж, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Дараа нь, 2022 онд “Жи-Мобайл” ХХК-ийнхаа сүлжээг өргөтгөх нэрээр аавынхаа нутаг Хэнтий аймгийг бүтэн тойрч “тандалт” хийсэн. Гэвч Хэнтийд “нүх” байхгүйг нүдээрээ харсан. Ингээд өнгөрсөн оноос Улаанбаатарын тойргуудыг сонирхож, “Jet” скүүтерээрээ маркетинг хийж эхэлсэн. Анзаарсан бол, өнгөрсан намраас хойш Г.Дашням хэд хэдэн бүрэн хэмжээний ярилцлагууд өгч, хөрөг нэвтрүүлгээ ч хийлгэж амжсан. Өдгөө Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.
| МАН-ЫН Г.ДАШНЯМ ДААНЧ ААРХУУ БАЙНА |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |