• Өнөөдөр 2025-04-22

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж, нийслэл гамшгийн улбар шар түвшинд шилжжээ

2024-06-21,   200

Нийслэлийн онцгой комиссын даргын тогтоолоор зургадугаар сарын 19-нөөс эхлэн "Улбар шар түвшин"-д шилжсэнийг мэдэгдлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал,  Хан-Уул дүүрэгт тав, Сүхбаатар дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг дуудлага ирсэн байна

Дуудлагын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 70 орчим ажилтан, алба хаагч, 20 орчим автомашин, 16 мотопомптойгоор ажиллаж, 4800 орчим усыг соруулан,  заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Өчигдрөөс эхэлсэн борооны улмаас Орхон, Дархан-Уул аймагт айлын гэр, хашаа, байшинд ус орлоо гэсэн дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын байгууллага ажиллаж, аюулгүй болгох арга хэмжээг авч ажилласан. Мөн үргэлжлэн орж буй хүйтэн борооны улмаас  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд ноосолсон 300 орчим хонь осгосон гэх мэдээлэл өгөөд буй. 

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж, нийслэл гамшгийн улбар шар түвшинд шилжжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188