• Өнөөдөр 2025-04-22

Л.МӨНХБАЯСГАЛАН: БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ноцтой баримт дэлгэж байна

2024-06-20,   408

    УИХ-ын сонгуулийн VII тойрог говийн бүсэд нэр дэвшиж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ноцтой баримт дэлгэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хооронд өнгөрсөн жил хэлэлцээр болсон. Миний бие энэ мэдээллийн араас 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрөөс хойш мөшгөсөн. Өчигдөр “Цензургүй” багаараа дамжуулан өөрийнхөө гар дээр аваад байна.  Аялал жуулчлалын хэлэлцээр гэдэг нэртэй. 
 
     Хоёр хуудас энэ материал дээр Засгийн газрыг төлөөлөөд БОАЖ-ын сайд гарын үсгээ зурчихсан байгаа. Энэ дотор БНХАУ-ын иргэдэд зорчих үнэмлэх олгох тухай бичсэн байна. Энэ үнэмлэхээр Монгол Улсын хилээр визгүй нэвтэрнэ. Мөн аж ахуйн нэгжүүд хил орчимд визгүй зорчино. Нэрсийн жагсаалт гаргаад бүлэг бүлгээрээ орж ирэх гэж байна. Аль нэг талаас нь цуцлах санал тавиагүй бол автоматаар сунгагдаад  явна. Энэ маш ноцтой асуудал шүү.
 
   Хэрвээ энэ ноцтой байгаагүй бол Засгийн газар аль хэдий нь зарлах байсан. Тухайн цаг үед "БНХАУ-тай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах боллоо" гэдэг мэдээ л цацагдсан. Монгол Улсын дархан хилээр зорчих үнэмлэхтэй л бол БНХАУ-ын иргэд бүлэг бүлгээрээ орж ирэх нь, оршин суух хугацаа сунгагдаад л байх юм байна. Хамгийн харамсалтай нь зорчих үнэмлэхийг хятадын тал шийдэж ямар иргэн оруулахаа мэдэх юм байна" хэмээн мэдэгдлээ.

Л.МӨНХБАЯСГАЛАН: БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ноцтой баримт дэлгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-20 20:24:04
    Зочин: DYYDLGAAR SERELN XANGAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-20 19:22:34
    z: batlaga shigee tank yariagui ni yamai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-20 19:18:58
    zochin: selengiihen hiagt ruu ctagaan huudsaar gardagtai adilhan yum bishuu ih l sur badruulah yum tegeed ch manaih tusgaar uls
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-20 15:43:44
    Зочин: XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-20 13:42:41
    Шүш: Дашбалбарын хорлосон хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-20 13:19:26
    Battulga: Za Bitgii ******** ???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188