• Өнөөдөр 2025-04-22

Үерт автсан 40 өрхөд гэр, үерийн дараах хор уршгийг арилгахад 400 сая төгрөгийг УОК-оос шийдвэрлэлээ

2024-06-18,   298

 
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
 
Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс зургаа зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг  руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг  хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой  комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллахыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болголоо. 
 
Дашрамд дурдахад, Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үерт автсан 40 өрхөд гэр, үерийн дараах хор уршгийг арилгахад 400 сая төгрөгийг УОК-оос шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-18 20:40:01
    Zochin: Болиочээ. Дурандаа очиж буугаа биз дээ. Зайл гээд байхөд зайлахгүй бсан юмнуудад миний төлсөн татварын мөнгийг битгий зүгээр өгөөд бай. Тжр мөнгийг чинь миний орчин нөхцлийг сайжруулаадах гэж төлдөг байгаа шүү. Эсвэл өөрсдөө худлаа нэг овоохой босгочихоод мөнгө олох аргаа хийгээд бдаг юмуу. Зүгээр мөнгө тараахаа болиоч. Дуртай юм бол хувийнхаа мөнгөнөөс өгцгөө
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188