Өнгөрсөн жилийн баяр наадмаар М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг өнөөдөр нөхөн олголоо. Учир нь, М.Бадарчаас допинг илэрсэн хэмээн үзсэн учир өнгөрсөн жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Баянмөнхөд улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Дашид улсын харцага, долоогийн даваанд унасан улсын харцага С.Сүхбатад улсын заан, наймын даваанд унасан улсын аварга О.Хангайд чимэг нэмж, есийн даваанд унасан улсын гарди Ц.Бямба-Отгонд улсын арслан цол нөхөн олгосон билээ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид өвдөг шороодож байсан Б.Баянмөнх өнөөдөр улсын начин цол нөхөж авлаа.
Аймгийн хурц арслан Б.Баянмөнх Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат. 1988 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафагаар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Мөн 2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожоор найм даван түрүүлж "Хурц" чимэг нэмсэн бөх юм. Тэрбээр улсын баяр наадамд олон жил барилдсан боловч тав даваагүй бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно. Мөн Б.Баянмөнх нь улсын баяр наадамд нийт найм зодоглосон
• Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Хандсүрэнгийн Мэндбаярт өвдөг шороодсон.
• Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн харцага Чойдоржийн Бүрэнзэвсэгт өвдөг шороодсон.
• Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Должинсүрэнгийн Майнбаярыг давж, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Наранцэцэгийн Бүрэнбаатарт өвдөг шороодсон.
• Тулгар төрийн 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Мягмарын Нямдоржийг, хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн Эрдэнэбатыг давж, гурвын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдоржид өвдөг шороодсон.
• Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Заяахүүгийн Баттөмөрийг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн заан Батцэнгэлийн Эрдэнэбаярыг тус тус давж, гурвын даваанд Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан Батбаярын Бат-Амгаланд өвдөг шороодсон.
• Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Луус сумын харьяат сумын заан Сугирын Лундааг, хоёрын даваанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат улсын начин Баатарын Сумъяаг давж, гурвын даваанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршиход өвдөг шороодсон.
• Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат сумын заан Амарбаясгалангийн Бат-Эрдэнэ, хоёрын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Лхагвасүрэнгийн Шинэбаатарыг тус тус давж, гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаярт өвдөг шороодсон.
| УЛСЫН НАЧИН ЦОЛ НӨХӨЖ АВСАН Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |