Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б нь сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байна. Энэ талаар Ардчилсан намаас байр сууриа илэрхийллээ.
Тус газраас “Өчигдөр орой болсон мэдээллийг та бүхэнд мэдээлэл хүргэе. Сонгуулийн сурталчилгааны үеэр нийт 13 тойрогт явж байгаа эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ. Улс төрийн сонгуулийн үеэр нэг намын гишүүн, нөгөө намынхаа аминд хүрсэн харамсалтай үйл явдал боллоо. Өчигдөр 19:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын үеэр харамсалтай хэрэг гарчээ. Уулзалт болж байгаа талбайн ойролцоо Өвөрхангай аймгийн Сант сумын намын байр ойрхон байрладаг байна. Намын байранд үйл ажиллагаагаа явуулж байхад тухайн МАН-ын гишүүн, одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлтэй ухуулагч хийж байгаа П.Отгонбаатар гэж хүн байна. Энэ залуу намын байранд ирж, намын гишүүдэд агсам тавьсан байгаа юм. Ингээд 10 минутын дараа буцаж ирээд, “Та нар яагаад манай МАН-ын уулзалтад оролцдоггүй юм бэ" гээд амь хохирогч Б-гийн хоолойн хэсэг газарт хүчтэй өшиглөөд газар дээрээ өнгөрсөн хэрэг гарчээ. Одоо хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Манай намын байран дээр удаа дараа ирж агсам тавьсан учир санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Энэ зүйл анги бол хүнийг санаатай алах буюу эрхэлсэн ажил албан тушаалаа эрхэлж байгаа үед нь, хувийн үзэл бодлын үүднээс хүний амь хохироосон бол 25 жил, түүнээс дээш бүх насаар нь хорих ялтай, маш ноцтой хэргийг МАН-ын П.Отгонбаатар гэж залуу үйлдлээ. Хууль хяналтын байгууллагаас Ажлын хэсэг гараад энэ хэрэг дээр яаралтай ажиллаж байна” гэв.
| АН: Удаа дараа манай намын байранд ирж агсам тавьсан учир санаатай үйлдэл гэж үзэж байгаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |