Монголын төрд олон л “хог” байгаа. Тэр болгоноосоо салах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж байна, үнэндээ. Гэтэл дахиад хүн “хог”-ууд нэмэгдэх гээд улайрч, чичрэн дайрч байна. Бүхэл бүтэн ийм арми байна гээд боддоо. Үүний нэг нь УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшиж буй Төрмөнхийн Пүрэвхатан гэх эмэгтэй.
Тэрбээр мэдэгдэлдээ “Төрмөнх овогтой Пүрэвхатан миний бие Монгол Улсын УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа билээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр бүхий мэдээллийн сайтуудад “Сурталчилгаанд ажиллахаар очсон зургаан охин хүчиндүүлжээ” гэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаад харамсаж байна. Сүхбаатар аймагт сурталчилгаа хийхээр очсон охид надтай хамааралгүй болно. Иймд өрсөлдөгч, эрх баригчдад шударгаар өрсөлдөхийг хүсэж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гээд овог, нэрээ бичжээ.
Тун ч харамсалтай юм, эмэгтэй хүн гэхэд ийм мэдэгдэл гаргаж байх ч гэж дээ. Тэр тийм их мэдэгдэл гаргаж, өөрийгөө нэр цэвэр гэдгийг батлахыг хүсэж, төрийн жолоод шунаж байгаа бол сэтгэлтэй байх хэрэгтэй. Ядахдаа “Эмэгтэйчүүд, охид хүчирхийлүүлсэн гэдэг мэдээлэл сэтгэл эмзэглүүллээ. Тэр нь манай тойрогт, миний нэртэй холбоотой байгаад маш их цочирдлоо. Ээж, эмэгтэй хүн учраас энэ асуудлыг үнэн, зөвөөр нь тогтоолгож, олон нийтэд мэдээлэл өгнө. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн учраас гүтгэлгийн шинжтэй, зохион байгуулалттай ажлыг хийж байгаа бол хүний нялх үрсийг бүү оролцуулаач” гэх уянгын ч юм шиг, уярмаар ч юм шиг сэтгэлийг тэр мэдэгдэлдээ худлаа ч гэсэн хэлхэх байлаа. Гэтэл тэгсэнгүй, надад хамаагүй, миний нэр хүнд гээд л “хашхираад” байна.
Тэгээд олон нийтийн шүүмжлэлд өртсөн даруйдаа мэдэгдлээ засаж, “Сүхбаатар аймагт сурталчилгаа хийхээр очсон охид надтай хамааралгүй болно” гэх хамгийн ноцтой, харгис өгүүлбэрээ аваад хаячихав.
Сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар очсон охид хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дарьганга зочид буудалд манай дүү охиныг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэсэн юм.
Ийм ноцтой хэргийн сэжүүр цагдаагийн байгууллагад ирэхийн хувьд иржээ. Харин одоо энэ нь хуурамч уу, эс хуурамч уу гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодорхой болно. Эндээс хардаж харвал, Т.Пүрэвхатан хүчирхийллийн хэргийг мэдэж байсан бололтой. Тэгээд ийм мэдэгдэл гаргаж, миний хүмүүс биш, манай намын бусад нэр дэвшигчдийн гэж “илчилсэн” бололтой.
Ийм мэдэгдэл гаргаснаараа тэр уснаас хуурай гарчихгүй. Түмнийг төлөөлж, төр түшилцэх хүн амиа хичээж, ардчилал ярих нь эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй. Төрийн түшээ болчихвол энэнээс ч хэцүү, хэрцгий, хүний санаанд оромгүй хэргүүдтэй нүүр тулна. Тэр болгонд олон нийт тусламж, эрх зүйн орчин нэхнэ. Энэ болгонд нь Т.Пүрэвхатан зугтааж, өөрийгөө хамгаалах юм байна. Тэгэхээр тэр Монголын төрд хэрэггүй хүн гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа биз ээ. Гэхдээ нэг талаараа Т.Пүрэвхатанд баярлах хэрэгтэй. Өөрийгөө төрд хэрэггүй, хүн “хог” гэдгийг сурталчилгааныхаа эхний өдрүүдэд харуулж, иргэдэд өөрийгөө таниулчихлаа. Сонгочихоод “уйлж” суух зовлонд иргэдийг тэр унагасангүй. Т.Пүрэвхатан шиг сэтгэлгүй, ёс зүйгүй, хүн чанаргүй “хог”-ууд Монголын төрөөр дүүрэн бий шүү, хэрсүү сонгогчдоо.
Хүн чанарын өчүүхэн ч хэлтэрхийгүй Т.Пүрэвхатаны талаар зарим баримтыг хүргэе.
Тэр дөрвөн жилийн өмнөөс өөрийгөө төрд бэлдэж эхэлсэн. Гэхдээ бэлдээд, бэлдээд энэ учраас түүнээс өөр юу ч хүлээлтгүй, хүсэлтгүй.
АН-ын дэд дарга Төрмөнхийн Пүрэвхатан нь Хэнтий аймгийн Өндөрхаанд төрж, өссөн. 2002 оноос хойш Баянгол дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Газрын албанд мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэргэжилтэн, Ашигт малтмалын газарт мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хороонд Хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүлтэй ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Өнгөрсөн онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдсон. Улмаар Т.Пүрэвхатан Х.Баттулгатай хамт МоАХ-ын “Хөх туг” аянаар 21 аймгийг тойрсон. Ингэхдээ Х.Баттулга зүүн бүсийн гурван аймгийн сонгогчдод Т.Пүрэвхатанг онцгойлон танилцуулж, түүнийг дэмжихийг аминчлан захиж байв.
Х.Баттулгын хүн гэдгээ баталж, тэрбээр "Х.Баттулга дарга гишүүнчлэлээ сэргээсэн манай намын нэг гишүүн. Зөв залуучуудыг тэрний хүн гэж цоллодог байдлаа болимоор байна гэж уриалъя" гэж хүртэл мэдээлэл хийж байлаа.
VI тойрогт нэр дэвшигч Т.Пүрэвхатан 3.7 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай. Мөн Lexus 570, Lexus RX 350 загварын 480 сая төгрөгийн хоёр жийптэй. Т.Пүрэвхатангийн “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, “Натур мед” нэртэй дөрвөн давхар сэргээн засах сувиллын эмнэлэг ажиллуулдаг.

Ноцтой нь, Т.Пүрэвхатан газрын наймааны хоёр ч хэрэгт холбогдсон хар түүхтэй нэгэн. Нэгдүгээрт, Т.Пүрэвхатангийн хуучин дарга нар буюу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон. Ноцтой нь, Н.Батсүх нь Т.Пүрэвхатангаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан байдаг.
Хоёрдугаарт, Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Ноцтой нь, Б.Ууганбаяр эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн. Өдгөө Б.Ууганбаяр, Т.Пүрэвхатан хоёрын “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, хууль бусаар авсан гэх газар дээрээ “Натур мед” нэртэй хувийн эмнэлэг барьчихаад буй.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: ТӨРМӨНХИЙН ПҮРЭВХАТАН |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |