Тодруулбал, “Тээврийн хэрэгслийн улсын дугаар хязгаарлах, оршуулгын зардал нэмэх, нийтийн тээврийн сан байгуулах, тээврийн хэрэгслийн татвар нэмэх” зэрэг олон ноцтой асуудлуудыг хэлэлцэхээр оруулжээ.
Нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбат: Амьдралдаа нэг машин авахад машинаасаа үнэтэй дугаар авах гэж байна. Хоёрдугаарт, оршуулгын журам гэдгийг өнөөдөр батлах гэж байна. Монгол Улсад өнөөдөр бид өв соёлоороо зан заншлаараа талийгаачийгаа бид нар гаргаж оршуулдаг боловч оршуулгын журам нэрийдлээр оршуулгын зан үйлийг мөнгөжүүлж байна. Хамгийн бага нь 4.8 сая төгрөгөөр оршуулгын зан үйл хийдэг байсныг одоо 10 сая төгрөг болгох гэнэ.Энэ асуудлыг өнөөдөр эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх: Манай нийслэл хот хойд Солонгос шиг дарангуйлал, дээрэм, захиргааны шийдвэрүүд гаргасан хүнд нөхцөл байдалд л байна. Зам нь түгжрээд явахгүй. Хортой утаанд иргэд нь угаартаж маш олноороо нас барж байна. Хотын удирдлагууд иргэдийнхээ зорчих эрхийг хязгаарлаад, хувийн өмчид халдаж байна шүү дээ. Бид нар яг яаж амьдрах вэ энэ нийслэл хотод. Одоо цагаан сар болох гээд иргэд маань эд завгүй бужигнаантай байх үед нь хууль, журмуудаа баталж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Ерөөс хамгийн том алдаа бол иргэдээсээ асуухгүйгээр захирангуй шийдвэрүүд гаргаад байгаад байна.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар: Нийслэл маш олон жил тулгамдсан асуудлаа шийдэхгүй явсны үр дагавар яг өнөөдөр гарч байна. Энд нэг хэдэн хөлсний жагсагчдаас болж бид нар зарим шийдвэрээсээ буцахгүй.

Тэгвэл нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хязгаарлахаар тусгасан гэх дээрх зургаан журмыг хэлэлцэхийг эсэргүүцсэн НИТХ дахь АН, ХҮН намын бүлэг хуралдааныг орхиж, байр сууриа илэрхийлсэн бол үдээс хойш НИТХ дахь МАН-ын бүлэг олон нийтийн саналыг авч хэлэлцэлгүй, олонхоороо журмаа баталлаа.
| Хотын дарга шинэ журмуудыг нь НИТХ-аар батлуулахыг эсэргүүцсэн сөрөг хүчнийг “хөлсний жагсагчид” гэв |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |