Л.Оюун-Эрдэнэ улс төрд туршлагаараа ч, багаараа ч, ур чадвараараа ч аль алинд нь жулдаж, хүчгүйдэж байгаа нь тодорхой байна.
Түүнд нүүрсний хулгай, Хөгжлийн банктай холбоотой хангалттай сайн баримтууд байсан. Тиймдээ ч хэдэн мянган иргэний өмнө шүүхээс ч тогтоогоогүй хэргүүдийг хэрэг мөн хэмээн “батлаж”, холбогдогч нарыг зарлаж, сүрийг үзүүлсэн. Хэрэв түүнд багахан дэмжлэг байсан бол Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргээр намынхаа “ах” нарыг намнаж, намынхаа фракцын томчуудыг нь “аавын хаалга” татуулж, ард түмнээр алга ташуулаад жинхэнэ мандаж байх байлаа.
Тэр улс төрд хүчгүйдэж байгаагаа удаа дараа зарлаж байлаа. Ингэхдээ тэрбээр “Бүх хэрэг шүүх дээр очоод гацдаг. Шудрага ёсыг тогтооход ард түмний дэмжлэг юу юунаас илүү чухал. “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд сайн талууд байна. Саар талууд байна. Манай экспортын 93 хувь нь уул уурхайгаас хамааралтай учраас уул уурхайд түшиглэсэн далд эдийн эдийн засагтай болжээ. Энэ нь хэдхэн хүний гарт эргэлдэж, улс төрийн намыг санхүүжүүлдэг. Шүүх, цагдаа руу орсон байна. Албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэх ээ больжээ. Ихэнх Ерөнхий сайд огцрохгүйн төлөө явсаар бүлэглэлийн барьцаанд орсон дүр зураг харагддаг. Манай нүүрс, зэсийн бүлэглэлийнхэн суугаад “Тоглоомын дүрэн өөрчлөгдөхгүй, тоглогчид өөрчлөгдөх юм чинь хүлээе” гэж ярьдаг гэсэн. Тэд нүүрс, зэс байхад улс төрийг бид удирдана гэдэг. Бид мөнх гэж өөрсдийгөө тунхаглаж байна” хэмээн өөрийгөө хүчгүйдэж байгааг удаа дараа мэдэгдэж байлаа.
Уг нь тэр өнгөрсөн хугацаанд Засгийн газраа өөр түвшинд ажиллуулж, шинэ арга барилаар удирдах гэж чамгүй мэрийсэн. Дуулгаваргүй “ах” нарынхаа чихэнд үг хүргэх гэж залуучуудыг Төв талбайд гаргаж, өөрөө өмнө нь зогсоод амлалт өгөх хүртлээ зүтгэсэн. Гэвч түүнд олны дунд сенсац дэгдээж, шуугиан тарихаас өөрөөр хүч хүрэх ажил, олныг итгэлийг хүлээх боломж түүнд олдохгүй хэвээр байна. Засгийн газар 2023 оны “Авлигатай тэмцэх жил” хэмээн зарлаж, түүнийхээ хүрээнд “5Ш” ажиллагааг гэх сүржин нэртэй даржин ажлыг ч эхлүүлсэн. Шувуу ажиллагааны хүрээнд гаднын улсад орогносон улс төрийн томчуудыг барьж авчраад, улсад учруулсан хохирлыг нь төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэх том амлалтыг ард түмний өмнө өгч байлаа.
Гэтэл өнөөдөр начир дээрээ “шүдгүй арслан” гэгдэг мөнөөх Т.Бадамжунайг авч ирснээс өөрөөр зарлан тунхаглаж байсан шиг ээ гаднын улсад оффшор хөрөнгөтэй болтлоо баяжсан улс төрийн томчуудыг авч ирээд цагдаж хорьсон зүйл алга. Шүүр ажиллагааны хүрээд төрийн албанд томчуудын нөлөөгөөр суусан томилгоонууд нэг мөр цэгцлэнэ гэх амлалт өгч, ул үндсээр нь шүүрдэнэ гэх амлалт ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өгч байв. Харамсалтай нь бодит байдал дээрээ эгэл жирийн хэдэн бор алба хаагчдыг хоолноос нь салгаснаар өөрөөр мөнөөх нөлөө бүхий томчуудын ар тал болсон хамаарал бүхий хүмүүсийг шүүрдээд гаргачихсан зүйл огт байхгүй. Шилэн ажиллагааны хүрээнд төрийн мэдээллүүдийг ил болгож, хууль бус газар олголт, тусгай хамгаалалттай газруудыг зарж, хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүдийг ил болгоно гэх амлалт өгсөн. Бодит баййдал дээрээ Богд уулын ам болгонд төрийн томчууд, эрх мэдэлтнүүд хаус хотхон барьчихсан байхад хүлээх хариуцлага, хүч хүрч ажиллах боломж алга байна, Манай Засгийн газарт.
Гаднын улсад байршуулсан оффшор хөрөнгийг хурааж, шилжүүлэн авах ажлыг зохион байгуулна гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч ажил эхлүүлээгүй л байна. Яг л ийм хоосон амлалт өгч, сүр бардуулахаас өөрөөр Засгийн газарт нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэн нь тун ховор байна.
Яг ийм цаг үед мөнөөх сүр дуулиан болоод буй нүүрсний хулгайн хэргийг уг үндсээр нь таслана гэж Засгийн газраас хүлээлтгүй юм байна. Тэр байтугай Засгийн газар нүүрсний хулгайчидтай гар барихад ойрхон болсон гэдгийг өчигдөрхөн болсон шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр харлаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан ял эдлэж буй Б.Ганхуяг анх удаа олон нийтийн өмнө ам нээхдээ Засгийн газар, УИХ-ын гишүүдийг тийм ч амархан нүүрсний хулгайн хэргээс мултрахгүй хэмээн сүрдүүлэх, сануулахын дундуур мэдэгдэл өгч харагдана лээ.
Тодруулбал, тэрбээр “Надад шүүгч нарын АТГ-аас авсан бичиг хэрэгтэй, дараа нь би үгээ хэлмээр байна. Тийм учраас би Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Надад жорлонгийн хэрэг тохчихоод ард нь та нар үлдэх юм уу. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд мөнгийг нь над дээр бичих юм уу. Түүнийгээ бүгдийг нь бичээд аваад ир. Эцэггүй хүүхэд байсан ч аваад ир. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл байгаа. Энэ нь хүн танилцуулсан л асуудал юм. Энэ 11 хүн намайг болон Б.Халиун таныг улс төрийг золиос болгочихлоо. Би энд золиослогдож, тэд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй. “Эзнийг нь барьчихлаа” гээд ард түмний жагсаалыг хулхидаж тараасан. Энэ төслүүдийн эзэн нь Т.Аюурсайхан биш. Энд яг юу хийж сууж байгаа юм. Надтай хэсэг найзалсны төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. Тэгвэл 76-уулаа энд сууя. Би АТГ-д бүгдийг нь хэлсэн. Одоо тэр бүгд хаана байна, дараад өнгөрөх юм уу. Жагсаалын үеэр 68 хүн орж ирсэн. Одоо би ганцаараа байна. Намайг байлга. Би гарах юм бол олон хүний зүрх зогсох гээд байна. УИХ, Засгийн газар над руу тэр чигээрээ дайрлаа. Би есөн сар чимээгүй байлаа” хэмээн мэдэгдэв. Нэг ёсондоо түүний ил мэдэгдэл нүүрсний хулгайн хэргээр “шүгэл үлээсэн” гэх Засгийн газарт том сануулга өгч буйн дохио ч байж мэдэх нь.
Энэ байдлаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлсэн ажлынхаа эхний үр дүнд ч хүрэхгүй хоёр гараа өргөж бууж өгөөд мөнөөх дайсагналцсан нүүрсний хулгай, хөгжлийн банкныхантай гар барилцаж, тохироонд хүрээд хэдэн жил төрд засаглах эрхээ баталгаажуулахаас өөр зүйл хүч хүрэхгүй нь тодорхой болох нь. Монголын улс төр хагарсан тогоон дотроо гаргасан жимээрээ урагшлах нь тодорхой болж байна.
| ХҮЧГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮЧРЭХГҮЙ АЖЛЫН НЭГ НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ДУУЛИАН УУ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |