Монгол Улс мафитай болсон уу гэж асуумаар байна. Ийн асууж байгаа шалтгаан нь хэд хэдэн үндэслэлтэй. Мафи гэхээр буу шийдэм бариад гудамжинд энгийн иргэдийг хөнөөдөг, хөгшид, залуусыг дээрэлхэж, дээрэмддэг террорист бүлэглэл гэж ойлгож болох юм. Гэхдээ үгүй, Монгол Улс дотор шинэ Монгол Улсыг байгуулсан бүлэглэл гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, Төрийн гурван өндөрлөгтэй ижил тэгш эрх эдэлж, шийдвэр гаргаж, салбар болгонд өөрийн гар, хөлөө бүлэг бүлгээр нь шургуулчихсан “нууц ноён”-ы байгуулсан бүхэл бүтэн улс гэсэн үг.
Жишээгээр тайлбарлавал, иргэн Бат 500 хүнтэй сумын төв удирддаг байлаа. Бат иргэдтэй хамтарч ажиллахаас гадна төрийн албан хаагчдыг чиглүүлж, удирдаж, сумынхаа төлөө шийдвэр гаргаж ажилладаг. Айл болгоныг хариуцсан хэсгийн байцаагч, зохион байгуулагч, санхүүгийн баг, туслах, шийдвэр гаргах баг, иргэдийг хамгаалах цагдаа, шүүх, эмнэлэг, төр захиргааныхныг Бат хариуцна. Гэтэл Баттай адилхан эрх мэдэлтэй, Баттай ижил багтай бүлэглэл тэр сумыг давхар удирдаж байгаа гэсэн үг. Бат мэддэг хэрнээ тэр бүлэглэлийг яаж ч чадахгүй, дийлэхгүй байгаад учир байж мэдэх. Өөрөө хэлбэл, Батын удирдаж байгаа сумын эсрэг ажиллах, цөлмөх баг.
Уг мафийн гол толгойлогч, багийн суурь, гар, хөл нь хэн бэ гэх асуулт эндээс ургаж гарч ирнэ. Тэгвэл мафийн туслан гүйцэтгэгч нь монголчууд. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэд, судлаачид, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагын удирдлагууд байгаа гэх. Гэхдээ хамгийн хоржоонтой нь, дээрх хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй туслан гүйцэтгэж болж, улсынхаа эсрэг ажиллаж байж магадгүй гэнэ.
Хөгжлийн банкны хэрэг, нүүрсчдийн бүлэглийн тонон дээрэмдэлт, Монгол Улсыг үндсээр нь ухах эрх мэдэл, улсын эсрэг гүйцэтгэсэн хулгай зэргээс харвал манай улс хэдийнэ мафийн засаглалтай болсон ч байж мэдэх. Хэрхэх вэ.
МОНГОЛ УЛС МАФИТАЙ БОЛСОН УУ |
|
2025-05-24 15:06:15
2025-05-24 14:46:30
2025-05-24 14:31:53
2025-05-24 14:06:54
2025-05-24 13:34:35
2025-05-24 13:21:15
2025-05-24 12:24:49
2025-05-24 12:17:12
2025-05-24 11:41:31
2025-05-24 11:04:38
2025-05-24 10:51:21
2025-05-24 10:06:38
2025-05-24 09:31:05
2025-05-24 09:17:52
2025-05-24 09:08:58
2025-05-23 17:11:02
2025-05-23 16:50:32
2025-05-23 16:35:07
2025-05-23 15:32:24
2025-05-23 15:24:06
2025-05-23 14:20:27
2025-05-23 13:52:38
2025-05-23 13:21:50
2025-05-23 13:11:45
2025-05-23 13:01:52
2025-05-23 12:41:13
2025-05-23 11:47:30
2025-05-23 11:10:43
2025-05-23 10:55:32
2025-05-23 10:51:36
2025-05-23 10:42:40
2025-05-23 10:42:39
2025-05-23 10:38:17
2025-05-23 10:21:30
2025-05-23 10:21:11
2025-05-23 10:13:30
2025-05-23 10:12:52
2025-05-23 10:05:55
2025-05-23 09:56:46
2025-05-23 09:36:24
2025-05-23 09:00:00
2025-05-23 08:44:52
2025-05-23 07:40:57
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 06:59:15
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |