-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 59 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа танд.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Лхагвасүрэнгийн Эрдэнэболор гэдэг.
.jpg)
-Одоо хэдэн настай. Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би одоо 20 настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж, өссөн.
-Ямар сургуульд сурдаг вэ?
-Одоогоор “Рояаль” олон улсын их сургуульд Эрх зүйч мэрэгжлээр хоёр дахь жилдээ суралцаж байгаа.

–Хэдий үеэс чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэв?
-Анх чөлөөт бөхөөр 2015 онд Өвөрхангай аймгийн Э.Баттүшиг багшийн шавь болон орж байсан. Тэр үед жаахан хүүхэд байсан болохоор бэлтгэлдээ алдаг, оног завсардаж явдаг байлаа. Харин 2021 оноос хойш тасралтгүй бэлтгэл хийж эхэлсэн.
-Олон спортын төрөл байхад чухам яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?
-Багаасаа бөхийн спортод дуртай байсан. Хөдөө үеэл дүү нартайгаа барилдаж өссөн. Тэр л бөхийн спортыг сонгоход чухал нөлөө үзүүлсэн болов уу. Үүнээс гадна бас нөлөө үзүүлсэн нэг хүн бий.
.jpg)
-Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би чөлөөт бөхөөс өөр спортоор хичээллэж байгаагүй ээ.
-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүмүүс бий юу?
-Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байхгүй ээ. Манай аавын үеэл дүү Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуяг гэж хүн байдаг. Тэр ахаасаа үлгэр дуурайлал авч, анх бөхийн спортод дуртай болж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
-Гэр бүлийнхэн чинь бөхийн спортыг сонгох үед тань хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Манай гэрийнхэн маш дуртай хүлээж авсан. Аав маань намайг анх бөхийн секцэнд оруулан өгч байлаа. Одоо ч гэсэн намайг маш сайн дэмждэг.
- 2025 оны залуучуудын “U20” ангиллын УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Чөлөөт бөхийн 2025 оны “U20” ангиллын залуучуудын улсын аваргад дөрвөн барилдаан хийж түрүүлсэн.

-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “Баянгол аваргууд академи”-ийн А.Хишигжаргалтай ямар барилдаан хийж ялалт авав?
-А.Хишигжаргалтай зоондоо хамгийн эхний барилдааныг хийсэн юм. Ер нь түүнтэй их тайван, чөлөөтэй сайхан барилдана гэсэн бодолтой дэвжээнд гарсан. Тэгээд ялалт байгуулж чадсандаа баяртай байгаа.
-А.Хишигжаргал та хоёр өмнө нь хоорондоо хэр олон таарч барилдаж байв?
-А.Хишигжаргалтай анх Увс аймагт болсон залуучуудын “U23” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн дээр таарч барилдаж байсан.
.jpg)
-“Алдар” спорт хороон дээр бэлтгэлийн чинь хамтрагч хэн байдаг вэ?
-Би “Тэх Мөнх” клуб дээр Өлзийбаярын Ууганбаяр, Шураагийн Баянмөнх багш нарын удирдлаган дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхөөр тасралтгүй хичээллээд таван жил болж байна.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхөөр гаргасан амжилтууд гэвэл “U17” ангиллын улсын аваргын нэг алт нэг хүрэл медальтай. Мөн “U20” ангиллын УАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальтай. Залуучуудын “U23” ангиллын УАШТ-ээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. Насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. “Коrеа open” насанд хүрэгчдийн олон улсын тэмцээний хүрэл медальтай. Оюутны “Универсал” наамдын алтан медальтай.
| Л.ЭРДЭНЭБОЛОР: Хөдөө гэртээ дүү нартайгаа барилдаж өссөн нь спортод хөтөлсөн дөө |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |