Евгения Армановна Медведева 1999 арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Москва хотод төрсөн. ОХУ-ын иргэншилтэй Армен үндэстэн. Түүний аав Арман Бабасян, Армений бизмесмен, зураач хүн байсан. Харин Ээж Жанна Медведева Девятова багадаа уран гулгагч байсан нэгэн. Москвагийн аварга 15 настайдаа бэртлийн улмаас уран гулгалтын карьераа дуусгасан. Түүний дараа нь “Союз мультфильм" студид туслах найруулагчаар ажиллаж байжээ. Харин одоо сурталчилгааны ажил хийж байгаа.

Е.А. Медведева “Пёнчан-2018” олимпын наадмын ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөө нутаг нэгт Татар охин Алина Загитовад хожигдож, олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Мөн “Пёнчан-2018” олимпын наадмын багийн төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байлаа. “Бостан-2016”, “Хельсинк-2017” дэлхийн аварга тэмцээнээс алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон. “Сайтама-2019” ДАШТ-ий хүрэл медальтай. “Братислава-2016”, “Осрава-2017” Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Европын хошой аварга болж байв. Харин “Москва-2018” Европын аваргын мөнгө медальтай. Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, өсвөр үеийн дэлхийн аварга, ОХУ-ын 2016, 2017 оны аварга уран гулгагч юм.

Евгения Медведева Москвагийн уран гулгалтын сургуулийг төгссөн. 2007 он хүртэл “ЦСКА”-д тамирчин байсан. 2007-2018 онд дасгалжуулагч Этери Тутберидзетэй хамт бэлтгэл хийсэн . 2018-2020 онд Торонтогийн крикет, тэшүүр, кёрлингийн клубт Брайан Орсертагийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад, 2020 оны есдүгээр сард дасгалжуулагч Брайан Орсерта дээр буцаж ирсэн байгаа.

Медведева бол залуучуудын дэлхийн аваргад түрүүлснээс хойш нэг жилийн дараа насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд анхны уран гулгагч юм. Дэлхийн аварга цолоо хамгаалсан анхны Оросын уран гулгагч. Насанд хүрэгчдийн түвшний бүх томоохон тэмцээнд хоёр улирал дараалан түрүүлж чадсан түүхэн дэх цорын ганц уран гулгагч (2015, 2016, 2016, 2017). 2018 он хүртэл мөрдөгдөж байсан онооны системээр Медведева эмэгтэй ганцаарчилсан тэшүүрийн түүхэнд богино үзүүлбэрт 80-аас дээш оноо авсан. Харин чөлөөт үзүүлбэрт 160-аас дээш , нийт 240-өөс дээш оноо авсан анхны уран гулгагч болсон юм. Чөлөөт үзүүлбэрийн нийт оноогоор дэлхийн түүхэн дээд амжилтын эзэн болсон. Тэрбээр богино болон чөлөөт хөтөлбөрөөр дөрвөн удаа, нийт оноогоор гурван удаа дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм .

Медведева хүүхэд байхдаа одон орон судлал, зураг зурах сонирхолтой байжээ. Мөн Өмнөд Солонгосын поп хөгжмийн төрөл болох “К-поп”, ялангуяа хөвгүүдийн “EXO” хамтлагийн шүтэн бишрэгч юм . Тэрбээр Японд хэд хэдэн удаа “Sailor Moon”-ийн дүрд тоглосон. “Мөрөөдөл 2016" шоунд, дараа нь 2017 онд Японы телевизийн шоунуудад оролцож байв. Мөн 2017 оны 3-4-р сард Токио хотод багийн ДАШТ-д оролцсон. Пёнчаны өвлийн олимпын албан ёсны хаалтын ёслолын өмнө Медведева олон жилийн мөрөөдлөө биелүүлж, “EXO” хамтлагийн гишүүдтэй уулзаж байв.

2019 оны арванхоёрдугаар сард Медведева Евгения Медведева брэндийн дор өөрийн онлайн барааны дэлгүүрээ нээхээ зарлаж байв. Тэрбээр өөрийн зурсан зургуудыг хувцас, дагалдах хэрэгслийн чимэглэл болгон ашигласан. 2022 оны 4-р сард Евгения өөрийн шинэ хоббигийн нэг болох стрип-пластик төрөлд бүжиглэж буй видеогоо “Telegram” сувагтаа нийтэлж байлаа.
| ОЛИМПЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА МЕДВЕДЕВА |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |