Монголын түүхэнд төрийн эрхийг барьж байсан гэдгээрээ бусад хатдаас онцгой, хүчирхэг, омог бардам Дөргөнэ хатны амьдрал, аз жаргал, баяр, гуниг, хайр, бахархал, хүсэл мөрөөдөл, харуусал, ганцаардлын тухай моно жүжиг үзлээ, өчигдөр.
МУСТА, жүжигчин Г.Отгонцэцэг хатан хүний ихэмсэг, хэн ч үл халдам өндөр дээд, хүчирхэг сүр хүч, цог заль, оюун ухаант чанар, эр зориг, тэсвэр тэвчээр, холч ухааныг өөрийн ур чадвар, тоглолтоороо бидэнд төгөлдөр дамжуулан үзүүллээ.

Уран бүтээлч ерөөс итгэлт найдвартай, уран чадварт элч байдаг гэлтэй. Өөрөөр хэлбэл, найруулагчийг нэгэн улсын хаантай зүйрлэбэл гарцаагүй жүжигчин л түүний бат зүтгэлт, бүхнээ хэлж довтолгох элч болж таарч буй юм. Түүнд найруулагч өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинаас нь ч бахархалт, бахтай гавьяатай, эрдүү омголон, ихэрхүү онгироо, эрдэм ухаант, эгэл жирийн гээд өөр өөр онцлогтой, ондоо хувь тавилантай хүмүүсээс сонгон авч, ямар ч дүр оноосон, тухайн уран бүтээлч авьяас чадвар, зүрх сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ дайчлан үзэгчдийн өмнө үнэн мөнөөр нь бүтээх учиртай. Хэрэв хэлсэн, захьсан, чиглүүлэн замчилсныг нь үл сонсож, дутуу дулимагхан биелүүлбэл үзэгчид дорхноо мэдэхээс гадна найруулагчийн хэлэх санаа, томилсон дүрийн мөн чанар цөм бүдгэрнэ. Үүнийг Г.Отгонцэцэг жүжигчин хэдийнэ ойлгож, өөртөө бүрэн дүүрэн нэвтрүүлж ажиллаж сурсан гэдэг нь Дөргөнэ хатны дүрээс нь тод харагдлаа.
Тэр тусмаа өөрөө жүжгээ найруулаад, дүрээ бүтээсэн гэхээр тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлийнх нь туршлага, хөдөлмөр зүтгэл, авьяас билэг нь улам төлөвшин тогтсон гэдгээ бататгаж буйн илрэл болов уу.
Чингис хааны гурав дахь хүү Өгөөдэйн хайр ивээлийг хүртэж, гэргий нь болж амьдарсан Дөргөний амьдрал эв энгийн, дуугүй номхон, дэмий хоосон байгаагүй. Дэлхийн түүхэнд гарч ирсэн эзэнт гүрнүүдээс хамгийн томыг нь удирдан, хариуцахын сацуу таван үрээ өсгөн торниулж, Ази, Европыг холбосон Торгоны замын арилжаа худалдааг хянаж, зохицуулж, бусдаас татвар түрээс авч, мөнгөн зоос үйлдвэрлэн гүйлгээнд гаргасан гээд харвал үйлс өндөр, үүрч тэгнэсэн ачаа их, ухаан, сэтгэлээ нэрсэн өдрүүд түүнд олон байжээ гэдгийг жүжигт Дөргөнэ хатан өөрөө тодорхой өгүүлж байна.

Энэ бүхэн эв энгийн, орь залуухан Дөргөнэ Чингис хаанд олзлогдон, Өгөөдэй хүүгийнх нь хатан болсноос эхлэлтэй. Залуухан бүсгүй эхнэр боллоо, эх боллоо. Амаргүй цагийн шуурганд дайн байлдаанд үрсээ алдаж, хагацаж, эмтэрч, халуун зүрхнийхээ шаналанг ч сонссон. Өгөөдэй хаанд гомдож, өршөөж нэг, өсөрхөж ч санасан өдрүүд бий. Гэвч бүгдийн эцэст яаж ч байсан шүдээ зууж, ухаанаа тэмтэрч их хатан болох зорилгодоо дүүрэн хүрч, Монголын эзэнт гүрний төрийг тогтвортой удирдаж байгаад өөрийн ууган хүү Гүюгээ хаан ширээнд өргөмжилж чаддаг хамгийн овсгоо самбаа, бяр тэнхээтэй эмэгтэй бол Дөргөнэ.
Үзэгч миний хувьд хатан гэдгээс илүү эмэгтэй хүний хувь заяа гэдгээр нь илүү ойлгон, мэдрэхийг хүссэн хүсэлдээ хүрч чадсан. Үндсэндээ эл жүжиг өөрөө бидэнд хатнаас давуулан эмэгтэй хүнийг мэдрэх мэдрэмжийг илүүтэй өгч байх бөгөөд эмэгтэй хүн гэдэг цөм хатан заяанд биш ч хатан ухаантай амьдардаг, хэзээд ч үр хүүхэд, хань ижил, амьдралынхаа сайн сайхны төлөө зорьж байдгийг энэ жүжиг ч бас цаад гүн чанартаа дуугарч байна. Түүнээс хатан хүний амьдрал л ийм гэсэн тусдаа ангилсан зүйл үгүй гэдгийг тодотгомоор байна.
| "ДӨРГӨНЭ ХАТАН" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА
2026-06-17 17:53:45
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-06-17 12:00:00
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |