• Өнөөдөр 2025-05-23

ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ТАНХИМ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ...

2025-05-23,   521

        Тэд уралдаж эхэллээ. Тэр жил УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “Сайдын суудал сулрахаар манай намынхан гурав, дөрөвдүгээр араандаа хийгээд гүйчихдэг шүү” хэмээж байсан нь одоо биелэлээ олж байна.


      Угтаа бол Төрийн ордноор дүүрэн сайдын суудал сахигчид. “Давхар дээл”-тэй сайдын суудалд горилогчдын хөл нь хөнгөрч, чих нь зөөлөрчихсөн явна. Дур эзнээ голохгүй гэгчээр хөлтэй  болгон л сайдын суудал руу хошуурч байгаа дүр зураг сүүлийн өдрүүдэд улам бүр эрчээ авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох хүсэлтээ өгөх сургаар эрх баригчдын дунд дараагийн Ерөнхий сайдын өрсөлдөөн өрнөж, зарим нь бүүр гар зөрүүлээд ч амжсан гэнэ.

     Арга ч үгүй биз. Арай гэж таван жилийн дараа танхим бүрдүүлэх боломж олдож байхад улс төрийг удаан хэрнээ, чимээгүй гэгч нь ажигласан Ардын намын “ах нар” дараагийн Ерөнхий сайдын төлөө “алалцах” нь тодорхой биз. Хэдийгээр Ерөнхий сайдыг огцрох эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэн эрх зүйн зохицуулалтай ч, эрх баригч намын улс төрийн шийдвэр ил гарчихсан учраас дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг марофон ч эрчимтэй явж эхэллээ.

      Цаашлаад өнгөрсөн мягмар гарагт 21 аймгаас хотод ирсэн Бага хурлын гишүүдээ ирэх даваа гараг хүртэл буцахгүй, хүлээх “зар тараасан” гэдэг. Нэг ёсондоо дараагийн Ерөнхий сайдын томилгоог Бага хурлаар хэлэлцэх бэлтгэлээ хангаж байгаа нь энэ бололтой.

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙДАД ГОРИЛОГЧИД

     Ямартай ч МАН-аас Ерөнхий сайдад горилогч зургаан хүний нэр эрчимтэй яригдаж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг олон жил намынхаа “гал тогоо”-г атгаж ирсэн хүний хувьд дараагийн Засгийн газрыг тэргүүлж, одоогийн Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжүүлнэ гэх яриа өндрөө авч эхэлсэн. Түүний хувьд намын Бага хурал дээрээ “Л.Оюун-Эрдэнэтэй үзэл санаа, үйл хэргээрэ цуг байна” гэдгээ илэрхийлсэн.  Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргахдаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн албан тушаалын байрыг солино хэмээн Саарал ордныхон жиг жуг гэлцэх болжээ.

       Цаашлаад хэд хэдэн хувилбар яригдаж байгаагийн нөгөө нь  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тун ойр байж ирсний хувьд Ерөнхийлөгчөөс улс төрийн дэмжлэг авах өндөр магадлалтай хүний нэгээр нэрлэж буй. Түүний хувьд УИХ-ын гишүүнээс бууснаасаа хойш улс төрийн томилгоот албан тушаалд тасралтгүй дээгүүрт явсаар ирсэн. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын генсек гэгчлэн өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчтэй хамгийн ойр байсан хүний нэг болж байгаа юм. Тиймдээ ч дараагийн Ерөнхий сайдад дэмжигдэх магадлал өндөр байна.

      Түүнтэй барьцаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдын суудалд горилж байгаа гэдэг. Хоёр парламентад УИХ-ын даргаар ажилласан түүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд чухал хуулиудыг Их хурлаар батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ Ерөнхийлөгчөөс өндөр үнэлгээ авсан.

     Гэвч өнгөрсөн сонгуулиар баруун бүсэд нэр дэвшээд өвдөг шороодсон түүнд Засгийн газрыг хариуцуулах эсэх нь эргэлзээтэй байна. Нэг ёсондоо дараагийн Ерөнхий сайдад горилж байгаа ч улс төрийн дэмжлэг бага гэгдэж буй.

      Цаашлаад энэ удаагийн Засгийн газрын томилгоонд Ерөнхийлөгч ойрын хүмүүс эрчимтэй яригдаж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын нэр эртнээс яригдаж эхэлсэн. Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх хугацаанд нь ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч боломогц нь Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн сонгуулиар Төвйин бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХХААХҮ-иййн сайдаар ажиллах болсон. Бага хурлын үеэр “Ерөнхий сайдын байр суурийг дэмжнэ. Би Ерөнхий сайд болохгүй” хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Ерөнхий сайд болохгүй гэх байр сууриндаа бат зогсож чадах эсэх нь тун эргэлзээтэй байна.

     Тэгвэл одоогийн Л.Оюун-Эрдэнийн танхим дотроос Ерөнхий сайдад хоёр ч хүний нэр нэлээд дээгүүрт нэрлэгдэж байгаа. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарыг дараагийн Ерөнхий сайд болно гэх яриа бий. 

     Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн удаан ажиллаж, сайн муугаа хамтдаа үүрэлцсэн цөөхөн гишүүдийнх нь нэг.

         Тиймдээ ч том төсөл хөтөлбөрүүдээ үргэлжүүлэх зорилготой бол МАН-ынхан Сангийн сайд Б.Жавхланг дараагийн Ерөнхий сайдаар томилох болов уу гэсэн хүлээлттэй байна. Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хувьд өнөөдөр “МАН-ын Бага хурал улс төрийн шийдвэр гаргасан. Түүнээс биш би одоо ЗГХЭГ-ын даргын хувиар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүний хувиар болоод байгаа үйл явц дээр хувь хүний байр суурь, дүгнэлт хийх нь өөрөө боломжгүй Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимын сайд, албан тушаал яриад байх нь зохимжгүй” хэмээн мэдэгдсэн.

     Ийн эрх баригч намынхны эрх мэдлийн “дайн” Саарал ордонд чимээгүйхэн өрнөж байна. Цаашлаад Засгийн газрын сайдад горилогчдын цуваанд дарагдаж байгаа сурагтай.

    Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэгтэй зэрэгцээд МАН-ын дараачийн дарга хэн байх нь шийдэгдэнэ. МАН-ын дүрмийн 24.3-т УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдаг. Угтаа бол Ерөнхий сайд нь намаа удирддаг дүрэм үйлчилсээр ирсэн. Улс төрийн нөхөл байдлаас хамаарч есдүгээр сард намын даргаа томилох асуудал яригдаж байгаа гэнэ.. Эцэст нь, энэ удаагийн Ерөнхий сайд, Засгийн газрын томилгоо дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан байх нь тодорхой.

 


ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ТАНХИМ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-23 12:32:11
    Zochin: Albam tushaal bodood naoirgui honoj bna daa MAN iihan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-23 10:53:50
    зочин: МАНгаруудын нам үүнээс хойших сонгуульд будаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-23 09:58:08
    Хар халх: Солонгос дахь супер яшка нарын нэг Г..маа гэгч хөгшин эм….. ууралсанаас ах дүү хоёр тархиараа савуулж буй л гэлцээд байна. Явж явж хүүхэн шуухан цүнх сав хөнжил гудас улс төр болдог нийгэм байгуулчихдаг юм байж дээ бид
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188