Казахстан Улсын Боловсролын яам мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрөөс Исламын судлал, теологи, хадис судлал зэрэг шашны чиглэлийн хичээлүүдийг хасах асуудлыг хэлэлцэж байна. Энэ асуудал нь иргэн Ассел Таухан тус яаманд гомдол гаргаснаас үүдэлтэй бөгөөд тэрээр эдгээр хичээлүүдийг техникийн боловсролын жагсаалтад оруулсан нь Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд харшилж байна гэж үзжээ.
Казакстан Улсын боловсролын яамны мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Асет Муханбетов “Энэ асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд 2018 онд батлагдсан тушаалын дагуу эдгээр хичээлүүдийг техникийн боловсролын жагсаалтад оруулсан” гэв. Казахстан Улс мусульман шашинтай орон боловч шашны боловсролыг хатуу хянаж, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт шашны агуулгыг багтаахыг хязгаарладаг. 2021 оны байдлаар нийт хүн амын 86.6% нь өөрийгөө шашинтай гэж тодорхойлсон бөгөөд үүнээс 69.3% нь исламын шашин шүтдэг гэсэн байна. Хэрэв Исламын судлал зэрэг хичээлүүдийг мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөс хасвал, эдгээр чиглэлээр суралцаж буй оюутнууд төрийн санхүүжилтээс хасагдаж, элсэлт буурах, ирээдүйд исламын боловсролын хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж зарим гишүүн үзэж байгаа юм. Энэхүү шийдвэр Казахстаны боловсролын салбар дахь шашны агуулгын байр суурь, секуляр бодлогын хэрэгжилт, хүний эрхийн асуудлуудыг дахин хөндөж байгаа юм. Тус улсын эрх баригчид олон улсын стандарт, үндэсний соёл, шашны эрх чөлөөний тэнцвэрийг хадгалах шаардлагатай гэж үзэж байна. Боловсролын яамны ажлын хэсгийн дүгнэлт 2025 оны наймдугаар сарын эцсээр гарах бөгөөд шинэ хичээлийн жилийн төрийн санхүүжилттэй сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх юм.
| Казахстан Улс боловсролын системээс Ислам судлалыг хасах асуудлыг хэлэлцэж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |