“Бурхантын хөндий”-д бочигийн спортын анхдугаар тэмцээн эхэллээ. Тус тэмцээнийг Дархан-Уул аймагтаа хөгжүүлэх анхны санаачилгыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны зохицуулагч Г.Алтанчимэг гаргажээ. Дархан хотод 2024 онд “Бочи-Урам” холбоо албан ёсоор байгуулагдсан байна.
Тус холбоо нь улсын шүүгч нэг, дасгалжуулагч дөрөвтэй аж. Тэд зургаан наснаас эхлээд насанд хүрэгчид хүртэлх нийт 50 гаруй байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг тамирчинтай болж үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байгаа юм.
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Бочи-Урам” холбооноос санаачлан аймаг орон нутгийн захиргаа, ХБХХТ, БТСГ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах бочигийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд зургаан байгууллагын 100 гаруй тамирчин гурван төрлөөр өрсөлдөж байна.
Дархан-Уул аймгийн бочигийн тамирчид өнгөрсөн жилүүдэд улс, олон хотын тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг удаа дараа хүртсэн байна. Бочигийн спорт нь шүглийн дуугүй явагддаг, төрөл бүрийн хөгжлийн онцлогтой, нас насны хүмүүс хичээллэхэд хамгийн тохиромжтой спорт юм байна.
| “Бурхантын хөндий”-д бочигийн анхдугаар тэмцээн эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |