Сүүлчийн үед Япон Улсын соёл урлагийн салбарыг тодорхойлж, нүүр царай нь болж буй анимэ, манга зэрэг нь XXI зуунд дэлхий даяар тархаж, олон сая хүний сонирхлыг татаад байгаа. Англи хэлээр animation буюу японоор анимэ хэмээх тус бүтээлийг хийхийн тулд манга гэх хар, цагаанаар зурсан томоохон зохиол шаардлагатай. Манга бүтээгчдийг японоор мангака хэмээн нэрлэдэг. Мангака нь бүтээлийнхээ зохиол, зургийг зөвхөн өөрөө бодож, гүйцэтгэх бөгөөд мангакагийн мэргэжлийг уран бүтээлчид ч хамгийн хэцүүд тооцдог аж.
Монголд сүүлчийн жилүүдэд далайн дээрэмчдийн хааны эрдэнэсийг хайж буй Дэрсэн малгайт гэх хүүгийн тухай өгүүлэх “Уан пийс” гэх анимэ дэлгэрээд байна. Дээр дурдсанчлан “Уан пийс”-ийг бүтээхэд ч мөн манга хэрэгтэй. Уг бүтээлийг Японы мангака Эйчиро Ода гэх эрхэм зурж, бичсэн юм. Эйчиро Ода нь үргэлж олны хөл, хэвлэл мэдээллээс зугтааж байдаг бөгөөд барагтай л бол ярилцлага өгдөггүй. Харин түүний төрж, өссөн Япон Улсын Күмамото хотын орон нутгийн сэтгүүл Эйчиро Одагаас яриа авч чаджээ. Тус ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Хорвоо ертөнц дээрх маш олон сэдвээс яагаад заавал далайн дээрэмчний амьдралыг сонгох болсон талаар нь асууж эхэлсэн доорх яриа уншигч танд ч мөн сонирхолтой санагдах болов уу.
-Таны зурсан “Уан пийс”-ийн ертөнцөд өөр өөрсдийн өвөрмөц хэв маягтай маш олон далайн дээрэмчин байдаг. Анх хэзээнээс далайн дээрэмчдийн тухай манга бүтээе гэж бодов. Яагаад заавал далайн дээрэмчдийг сонгосон юм бэ?
-Би бага байхаасаа л далайн дээрэмчдэд их дуртай, тэдний нэг болохыг хүсдэг байлаа. Бага байхдаа “Бяцхан Викинг” гэх анимэ цувралыг хамгийн их сонирхож, үздэг байсан. Миний викингүүдийг биширч, тэдний нэг болохыг хүссэн хүсэл маань намайг том болохтой зэрэгцэж улам томорсоор өдийг хүрсэн. “Уан пийс”-ийг зурж эхлэхээр далайн дээрэмчдийн талаар судалгааны ажил хийж байхдаа викингүүд нь далайн дээрэмчдийн нэг хэсэг болохыг мэдэж авсан. “Бяцхан Викинг” дээр найз нөхдийн гайхалтай сайхан харилцааг харуулж чадсан. Харин би түүнийг нь илүү том ертөнцөд, агуу их түүхээр өгүүлэхийг хүссэн.
-Хэрэв та “Уан пийс” дээрх далайн дээрэмчдийн аль нэг багт орох байсан бол аль багийг нь сонгосон байсан бэ. Бас яагаад гэдгээ тайлбарлаж хэлэхгүй юү?
-Дэрсэн малгайтын багт л орохгүй. Магадгүй Баггигийн багийг илүүд үзэж, сонгох байсан. Тэдний багийнхан бүгдээрээ л маш хайхрамжгүй хүмүүс. Айж, ичиж, зоволгүйгээр хөлгийнхөө ахмадыг шоолж, дооглож, хөгжилтэй байж чаддаг шүү дээ. Би хөгжилтэй юманд их дуртай. Харин хүчирхэг байхыг хүсэх бол Хар сахалтын далайн дээрэмчдийн багийг сонгоно.
-“Уан пийс” доторх Гранд лайныг зорьж буй жуулчин, далайн дээрэмчдэд юуг илүү зөвлөх вэ. Тэдний зүглэж байгаа зам нь зөв үү, буруу юу?
-Хэрэв би тэдний оронд байсан бол Гранд лайнд хамгийн түрүүнд Тэнгэрийн аралд очихыг хүсэж байна. Би гадаад руу аялалаар явж байхдаа онгоцны цонхоор үүлсийг хараад “Уан пийс” дээрх Тэнгэрийн аралд очсон юм шиг мэдрэмж авдаг. Бодит ертөнцөөс тийшээ очсон бол, хэдий та том хүн, бүр хөгшин хүн байсан ч гэсэн маш их догдлох байх хэмээн найдаж байна.
-Таны манга маш олон гайхалтай адал явдлаас гадна зүрх шимшрэм, хайр хүргэм гэх мэт сэтгэлд хүрсэн мөчүүдээрээ алдартай. Бүр олон ч эрчүүдийг эмэгтэй хүн шиг уйлуулсан байх. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хүчтэй хөдөлгөж буйн нууц нь юу вэ?
-Би их амархан уйддаг хүн. Хэрэв миний манга адал явдлаас илүүтэй гунигтай, нулимс асгаруулам хэсгүүд олонтой байсан бол би үүнийг зурахаасаа ч залхах байсан. Тиймээс би мангагаа зурж гүйцээх өөрийн дотоод эрч хүчээ хадгалахын тулд бүхий л төрлийн үйл явдлуудыг хослуулахыг хүссэн. Надад нууц гэж байхгүй ээ. Би ядарсан үедээ ч манганыхаа зохиомж, үзэгдлийг төсөөлөн бодож чаддаг хүн. Маш олон цагаар хоол идэхгүй, өлсгөлөн байж л зохиолоо бичиж, мангагаа зурж чаддаг.
-“Уан пийс” бүтээл тань Япон Улсын түүхэн дэх хамгийн сайн борлуулалттай, хамгийн их ашиг олсон манга. Үүнийг маш олон этгээд хууль бусаар хуулбарлаж, худалдаалсан ч “Уан пийс”-ийн амжилтад хүрч чаддаггүй. Таны амжилтад хүрэх гол түлхүүр юу байв?

-Таны манга зурах арга барил их өвөрмөц санагдсан. Бусад манга шиг хэт хар, цагаан өнгийг голлоогүй. Мөн ихэнх тохиолдолд маш олон өнгийг гаргаж, уншигчдад өнгөтөөр харуулахыг зорьсон юм болов уу. Зурахаас гадна түүнийгээ өнгө оруулж, амилуулахад хэр их хугацаа шаарддаг вэ?
-Сүүлчийн үед надад зөвхөн зурахаас илүүтэй бодох цаг хугацаа шаардлагатай болж байна. Хэрэв миний зурах гэж байгаа зүйл толгой дотор минь бүрэн буугаагүй бол би зурж чадахгүй. Ихэнх тохиолдолд нэг нүүр мангагаа бүтэн өдөр бодож байж зурах нь ч бий. Одоо бол надад зурахаасаа будах нь хэцүү санагдаж байна.
-“Уан пийс” болон “Торико” бүтээлүүд хамтарч “Чөтгөрийн жимсний амт” нэртэй тусгай анги гаргаж Байсан. “Торико” бүтээлийн мангака Шимабүкүрогийн тухай ярихгүй юү. Та хоёр их сайн найзууд юм шиг санагдсан?
-Танд уран бүтээлээ хийх урам зоригийг юу өгдөг вэ?
-Мангагаа зурж байх үеэр ихэвчлэн хөгжим сонсдог. Японы, гадаадын бүхий л хөгжим таалагддаг. “Уан пийс” дээрх шинэ түүхийг эхлүүлж байх үеэрээ уран бүтээлчийн бүтэн цомог сонсдог.
-Долоо хоног тутмын Шонен жамп сэтгүүл дижитал хэлбэрт шилжиж, цацагдах болсон. Манганы цаасан хэвлэл дижитал түвшинд шилжиж буй талаар та ямар бодолтой байгаа вэ?
-“Уан пийс”-ийг бусад уламжлалт мангатай харьцуулахад өөр байж болох юм. Миний бодлоор “Уан пийс”-д цаасан хэвлэлээс илүү дижитал хэлбэр нь илүү зохих байх.
-Уншигч, үзэгчдэдээ хандаж хэлэх үг бий юү?
-Олон улсын уншигчид “Уан пийс” мангаг уншиж байхдаа зөвхөн япончууд л ойлгох уламжлалт өв, соёлын зүйлстэй учирч магадгүй. Үүн дээр тулгуурлан манай соёлыг ч мөн танин мэдээсэй гэж хүсэж байна. Харин намайг хэсэг чимээгүй байсанд гайхаж байсан уншигчдадаа хандаж хэлэхэд, намайг тэвчээртэй хүлээж байгаарай. Би дахин хүмүүсийн сэтгэлд хоногших ертөнцийг бүтээх болно.
.png)
| ЭЙЧИРО ОДА: Би багаасаа л далайн дээрэмчин болохыг хүсдэг байлаа |
|
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |