“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлт нь 2014 оноос эхлэлтэй. Энэхүү олон улсын уралдаанд 30 мянга орчим гүйгчид 5, 8, 1.5, 5, 10, 21, 42 км-ийн зайд уралдана. Тус марафон гүйлтэд сонирхогчдоос гадна дотоод, гадаадын мэргэжлийн тамирчид оролцож байна. Марафоны хамгийн хол зай буюу 42 км-т 300 гаруй тамирчин бүртгүүлсний дотор Кени, Этиоп, Япон, ОХУ-ын тамирчид багтжээ. Энэхүү марафонд урилгаар Кенийн тамирчин Андерсон Серой Сайтоти Денис Киура Мугенди, Этиопийн тамирчин Дэвайт Гелэйв Энюйв, Японы тамирчин Икемото Ай, Сүзүки Мүнетака, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна оролцож байгаа юм.

Андерсон Серойн хувьд 31 настай бөгөөд 2:11.54 цагийн үзүүлэлт дунджилдаг. Ази тивд зохион байгуулсан олон улсан марафонуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-оос мөнгөн медальтай нутаг буцаж байсан юм. Харин Денис Киурагийн хувьд хамгийн сүүлд Вьетамны Хо Ши Мин хотод болсон олон улсын марафонд түрүүлсэн юм.
Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард гарч байна. Уралдааны 10, 21, 42 км-т эхний 10, таван км-т эхний тав, бусад зайд эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналаар шагнах юм.
| “Улаанбаатар марафон-2025” олон улсын марафон гүйлтийн тэмцээн эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |