Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Талийгаач бүсгүй амиа хорлосон уу, эсвэл нөхөр нь амиа хорлоход хүргэсэн үү гэдэг асуулт эдгээр өдрүүдэд хариултгүй байна. Хэргийн үнэн зөвийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа юм. Хэрэг Тайландын Бангкок хотод болсон учир Монголын хуулийн байгууллага шалгалт хийх, анхаарал тавих боломжгүй. Тэгвэл уг хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ.
Талийгаач О гурван хүүхэдтэй. Хамгийн бага хүүхдээ асарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн асрах, түүнтэй харилцах чиглэлээр магистр хамгаалсан байжээ. Тэрээр 41 настай, 2007 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан нэгэн. Харин 2019 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөрийг томилох санал гаргаж, УИХ дэмжсэн байдаг. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, дэд сайдаар нь Б.Батцэцэг ажиллаж байлаа. Улмаар 2020 оны долдугаар сараас А.Төмөр албан ёсоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж эхэлсэн ажээ. Ингээд тэд 2020 оноос гэр бүлээрээ Тайланд Улсад ажиллаж амьдарч байжээ. Элчин сайд А.Төмөрийн Тайландад суух бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2024 оны долдугаар сард дууссан. Гэсэн ч Гадаад харилцааны яамнаас А.Төмөрийн бүрэн эрхийн хугацааг нэг жилээр сунгасан. Ирэх долдугаар сард энэ хугацаа нь дуусна.
Одоогийн байдлаар А.Төмөрийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй. Мэдүүлэг, байцаалт авсан эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Харин талийгаачийн цогцсыг хэрэг гарсны маргааш нь буюу тавдугаар сарын 20-нд чандарласан. Талийгаачийн ар гэрийнхэн 20-21-нд шилжих шөнө Тайландад очжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн хэргийг гадны нөлөөтэй буюу Элчин сайд А.Төмөрийг уг хэрэгт буруутай гэж үзэж байгаа. Мөн А.Төмөрийг хариуцлага хүлээж, Элчин сайдын суудлаас нь буулгахын тулд олон нийтээс дэмжлэг хүсэж, гарын үсэг цуглуулж байгаа юм.
Талийгаач О-ны эгч Л.Онон цахим хуудастаа “Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй. Бид үнэнийг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Хэргийн талаар мэдээлэл гармагц өмнө нь эмгэнэл ч илэрхийлээгүй А.Төмөрийн аав Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа бидэнтэй холбогдсон. Миний дүүг хайрлаж, хамгаалж чадахгүй байсан бол зүгээр салчихгүй яасан юм бэ, А.Төмөр. Түүний нэр төрийг сэвтээж, төрийн албанаас нь хөөгдүүлэхгүй гэсэндээ ээж, эгч нь миний дүүгээс “Битгий салаач” гэж гуйж байсан. А.Төмөр биднийг Тайландад очихоос өмнө дүүгийн минь цогцсыг чандарлачихсан байсан. Бид дүүгээ ямар байдалтай байсныг хараагүй. Хүмүүст хэлэхдээ “Толгой нь эргээд тагтнаас унасан. Золгүй явдал байсан” гэж байна лээ. Гэсэн хэрнээ дүүгийн минь гар утсыг нуугаад бидэнд өгөөгүй. Бид маш их гомдолтой байна. Дүүгийнхээ хийж чадаагүй бүгдийг хийхийн төлөө хичээх болно. Гэм буруутай хүмүүст хариуцлага тооцуулна” гэж удаа дараа бичсээр байгаа юм.
Харин Элчин сайд А.Төмөрийн аав Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа та бүхэндээ баярлалаа. Миний охиноос ялгаагүй хүүхэд, хүүгийн эхнэр, гурван ачийн минь ээж золгүй байдлаар өөд боллоо. Золгүй явдал тохиолдсон гэж хэлмээр байна. Тайландын хууль шүүхийн байгууллага хянаж, шалгаж байна гэж ойлгосон. Асуудал дуусаагүй байна, үүний дараа албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх. Бурхан болоочийн 49 хоног ч болоогүй байхад энэ тэнд мэдэгдэл хийж, хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй бодож байгаа. Гэхдээ сүүлийн үед цахим сүлжээнд буруутгасан олон мэдээлэл гарч байна. Албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийг сандралгүй байхыг хүсэж байна. Бэр, хүү, ач нарын зургийг гаргаж байгаад харамсаж байна, тэр хүүхдүүд буруугүй шүү дээ. Миний зургийг ч тавьсан байна лээ, би бол зүгээр. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай байгаач гэж хүсэх гэсэн юм” гэсэн юм.
Одоогийн байдлаар Элчин сайд А.Төмөрийг огцруулах асуудал хөндөгдөөгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа уг асуудлыг хэлэлцэх ажээ.
| ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ЭХНЭРИЙНХЭЭ ЦОГЦСЫГ АР ГЭРИЙНХЭНД ХАРУУЛАЛГҮЙ ЧАНДАРЛАЖ, ГАР УТСЫГ НЬ НУУЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |