Хоёрхон хоногийн өмнө сонгосон тойргийнхон нь бараг таньдаггүй байсан Э.Бат-Амгалан гишүүнийг гишүүдийн нэр дуудаж, босож ирдэг гэдгээр нь хүмүүс андахгүй боллоо. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан олон нийтэд танигдаж амжаагүй гишүүдийн нэг гэгддэг. Харин улстөрийнхөн түүнийг “Ч.Хүрэлбаатар” хэмээн хэлд орсон бол “Б.Пүрэвдорж” хэмээн агсарч эхэллээ хэмээж буй.
Тэрбээр Хууль зүйн байнгийн хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Б.Пүрэвдорж оо чамайг ална аа, гараад ир чи” хэмээн заналхийлсэн. Тэр цагаас түүнийг архи уусан, уугаагүй хэмээн хүмүүс талцаж байна. Зарим нь түүнийг архичин гишүүнтэй байж болохгүй яаралтай эгүүлэн тат, ёс зүйн хариуцлага тооц хэмээн өндөр дуугаар хашхирч байв. Харин зарим нь Э.Бат-Амгалан гишүүн согтуу байгаагүй, архи уудаггүй гэсэн” хэмээн цагаатгаж байх жишээтэй. Тодруулбал, Ёс зүйн байнгийн хорооны дарга Б.Баттөмөр сэтгүүлчдэд тайлбар өгөхөө “УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай өглөө уулзаж, юу болсон талаар тодруулсан. Э.Бат-Амгалан гишүн “Би архи уугаагүй. Намайг хэн архи уусан гээд байгаа юм бэ. Би хэвлэлд өөрөө тайлбар, мэдээлэл өгнө. Хууль батлуулах явцад Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан нь үнэн. Гишүүд хоорондоо маргаж л байдаг шүү дээ. Би архи уудаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр Э.Бат-Амгалан гишүүнийг архи уусан, хүн заналхийлсэн эсэхийг нотлох л хэрэгтэй. Хэрэв архи уусан Ёс зүйг сахиулах байнгын хороо гурван арга хэмжээ авна. Нэгдүгээрт, сануулах, хоёрдугаарт, уучлалт гуйхыг шаардана, гуравдугаарт, цалингийн 20 хувиар торгох. Харин архидан согтуурсан үедээ хүн заналхийлж, гэмт хэрэгт холбогдсон бол прокурор хэлэлцэж, УИХ-д оруулж ирнэ. Тэгээд УИХ саналыг нь авч хэлэлцэнэ. Ийм л дэг журам, хуультай. Би одоогоор Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзаж амжаагүй байна” гэсэн юм. Харин Э.Бат-Амгалан, Б.Пүрэвдорж гишүүнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар салгаж, Э.Бат-Амгалан гишүүнийг авч гарсан гэгддэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Э.Бат-Амгалан гишүүн эрүүл байсан. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдах гэхээр нь би авч гарсан юм” гэсэн. Харин маргалдсан гэх Б.Пүрэвдорж гишүүн “Э.Бат-Амгалан хуралдааны үеэр хэлсэн миний үгэнд уурласан байх. Дандаа над руу хашхирч, өндөр дуугаар ярьдаг юм. Түүнээс согтуу байгаагүй байх” хэмээн тайлбар өгсөн байдаг. Харин гишүүдийн нэр дуудаж хэлд ордог Э.Бат-Амгалан гишүүний намтрыг хүргэе.
Тэрбээр 1977 онд төрсөн. Гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. 2008-2010 Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, 2010-2011 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн НӨҮ газар орлогч дарга, 2015 Чингис хаан ОУНБ гадаад харилцааны тасгийн дарга, 2012-2015 Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга, 2016 Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын гишүүн болжээ.
Э.Бат-Амгалан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 169 сая 469 мянган төгрөгийн орлоготой. 2.5 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, нэг хашаа байшинтай, 226 сая төгрөгийн үнэтэй нэг автомашинтай, 150 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлсэн байна. 200-2008 онд “Баян Хадат” тур компанийнхаа захирлаар ажиллаж байсан.
| ГИШҮҮДИЙН НЭР ДУУДАЖ ХЭЛД ОРДОГ Э.БАТ-АМГАЛАН ГЭЖ ХЭН БЭ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |