УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн даалгавраар нүүрсний хулгайн хэрэг цадигаа алдсан гэхэд болно. Түүнийг 2018 оноос “Нүүрсний хулгайч” хэмээн жигших болсон шалтгаан нь ухах ёсгүй байсан нүүрсэн мөргөцгийг хулгайлсан гэх дуулианаас үүдэлтэй. Тухайлбал, түүнийг нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож, 268 мянган тонн нүүрс Хятад руу нууцаар зөөж, улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг нэр бүхий хүмүүс нотлох баримт болгож зарласан байдаг. Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Таван толгой транс” компани орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн 49 хувийг эзэмшдэг. Харин 51 хувийг орон нутаг эзэмшдэг нэртэй ч жижиг “Таван толгой” компани тэр чигтээ Д.Бат-Эрдэнийн эрхшээлд байдаг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, жижиг “Таван толгой” Д.Бат-Эрдэнийн авдар гэсэн үг.
Д.Бат-Эрдэнэ дээрх эрх мэдлийнхээ хүрээнд нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож, 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан болохыг УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ярьсан байдаг. Тэрбээр “Д.Бат-Эрдэнэ 2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоож ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор Хятад руу зөөсөн. Тэр 220 мянган тонн нүүрсийг хэрхэн зөөсөн бэ гэвэл, Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор түүний мөргөцгөөс нүүрс ачиж гарсан машинуудын тоо тодорхой болсон. Түүний хамаарал бүхий компаниуд оройны 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хулгайн нүүрс ачсан байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартай тэнцэх нүүрс байсан” хэмээн ярьсан байдаг.
.png)
Гэвч дээрх хэргийг тухайн үед АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч хэрэг нь удалгүй замхарсан. Энэ нь Д.Бат-Эрдэнийг нүүрсний хулгайн хэргээрээ хуулийн хариуцлага хүлээдэггүй, хулгайн хэргээсээ бултаж ирсэн гэдгийг илчилж буй юм. Гэвч сүүлийн үед ээлжит дуулиан болж буй нүүрсний хэргийн гол зангилаа Д.Бат-Эрдэнээс эхлэлтэй гэж үзэх шалтгаан нь мөргөцгийн нүүрсний хулгайтай шууд холбоотой. Мөн Д.Бат-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил талбайгаас нүүрс хулгайлсан гэх дуулиан ч бий. Энэ мэт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нүүрс хулгайлахдаа ямар л бол ямар арга сүвэгчилдэг нь дархлагдсан "нүүрсний хулгайч" болохыг илчилдэг.
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй нүүрсний хулгайн бүлэглэл Өмнөговь аймгийг бүтнээр нь эзэгнэдэг болохыг манай сайтынхан өмнө нь нийтэлж байсан. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймагт хэнд ч хэзээ ч дийлэхээргүй хулгайн бүлэглэлийнхээ гишүүдийг Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид болгон “уясан”байдаг нь сонирхолтой.
Цаашилбал, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь хүртэл “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь байдаг гээд л бод. Тийм учраас нүүрсний хэргийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий Өмнөговь аймгийн дарга нар, хамаатан садангаас нь эхэлж шалгавал, хэргийн зангилаа амархан тайлагдах нь тодорхой. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэтэй нийлж, “Тавантолгой” ХК-ийг тонодог нэр бүхий “хулгайчид”-ын тоонд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч, Н.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, Өмнөговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Очгэрэл болон “Тавантолгой” ХК-ийн удирдлагууд гээд бүгд хамаардаг.

Харин сүүлийн өдрүүдэд монголчууд нүүрсний хулгайчдыг зарлаж, хуулийн хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаж, тав дахь өдрөө жагсаж байна. Иргэдийн жагсаалын үр дүнд Засгийн газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хэдэн хүнийг зарлаж, нүүрсний хулгайн хэрэгт хэрэг бүртгэл нээн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай мэдээлсэн. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Д.Ганхуяг, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарыг шалгаж, Тавантолгой төмөр зам дээр тус компанийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийнхан, Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч Доржжүгдэр, Дэлгэрдалай нарын 10 гаруй хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай зарласан.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор 9000 орчим тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгч нарыг тогтоох ажил үргэлжилж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар хүний гэм буруугийн асуудлыг тогтоож, Засгийн газарт өргөн мэдүүлэх асуудал байхгүй. Харин хэрэгт холбогдуулан шалгаж буй 2015 оноос нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байсан 10 хүнд хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.
Харин өнөө өглөө нүүрсний хэрэгтэй холбоотой 27 газар хуулийн байгуулагынхан нэгжлэг хийж, найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Учир нь шалгалтын үеэр тэднээс онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн бөгөөд мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

| НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН ЗАНГИЛАА “АЖНАЙ” ХОЧИТ Д.БАТ-ЭРДЭНЭЭС ЭХЛЭХ ҮҮ |
|
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |