“Дан дээл”-тэй сайд нарын суудал “ганхаж” эхлэх шинжтэй. Зарим нь хэдэн сар, хэдхэн хоног ч болтугай сайдынхаа суудалд тогтож, хэдэн гэрээнд үзэглээд, том төсөл тендерүүдээ нааш цааш нь болгох гээд тунчиг завгүй байгаа бололтой. Нөгөө хэсэг нь нэр төрөө бүтэн авч үлдэх, дараагийн карьераа бодоод илүү хөдөлж чадахгүй бэмбэгнэж суугаа гэх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлээд ердөө хоёрхон жил болох гэж байгаа. Гэхдээ энэ богино хугацаанд хоёр удаа Засгийн газрын бүтцдээ өөрчлөлт оруулж, хэд хэдэн сайдаа солиод амжсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, "давхар дээл"-тэй сайд нарын тоог хязгаарлахаа больсноос хойш УИХ-ын гишүүдийн дунд ч сайдын суудал горилогчид олон болсон.
.jpg)
"Дан дээл"-тэй сайд нараас тогтож үлдсэн цөөн хэдэн сайдын нэг нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт гарсан дуулиантай холбоотой түүнийг сайдын суудлаа хүлээлгэж өгөх үү гэдэг цуу яриа олны дунд гарах болсон. Өөрөөр хэлбэл, Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь нийгэмд талцал үүсгэж, нэг хэсэг нь С.Энхболд сайдаас шудрага ёс шаардаж эхэллээ. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Цахим орчинд гарсан дуулиан болгоноор сайдаа чөлөөлөөд байж болохгүй" гэсэн тайлбар өгч харагдсан. Гэвч Өргөө амаржих газрын дуулианы дараагаас эрүүл мэндийн салбарт бугшсан асуудлууд араасаа шахагдаж гарах болов.
Ингээд “дан дээл”-тэй сайд нарыг нэг нэгээр нь “унагах” улс төрийн төлөвлөгөө Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор эхлэх үү гэх яриа иргэдийн дунд төдийгүй, улс төрийн хүрээнд хүчээ авсаар байна. Үүнийг дагаад дараагийн сайд хэн байж болох вэ гэдэгт хэдэн гишүүн "уралдуулж", хүссэн, сонирхсон хүнийхээ нэрийг зарлаж, таамаг дэвшүүлж байгаа харагдана. Харин тус марафонд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүлж байгаа гэх бор шувуу Төрийн ордноор нисээд удаж байгаа. Тухайлбал, түүнийг “Эрүүл мэндийн сайд болно, болгоно” гэх яриа эртнээс буюу Засгийн газрын сайд нарыг солих үеэр гарч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг унагах төлөвлөгөө ажил хэрэг болж, түүний огцрох нөхцөл бүрдлээ гэхэд, Монгол Ардын намынхны хэн нэгнээр чулуу хөөлгөдөг аргыг мартаж болохгүй. Тэгэхээр Ж.Чинбүрэнг сайдын хэмжээнд хүрэх чансаа өндөртэй гишүүн үү эсвэл улс төрийн тоглоомонд түүнийг зориуд оруулав уу гэдэг нь сонин.
.jpg)
Харин С.Энхболд сайдын дараа мөн ч удаан тэсэж, олны шүүмжлэлээс бултаж байгаа Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын нэр яригдаж байгаа гэх. Тэгээд цаашаа Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгал орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гээд “дан дээл”-тэй болгоныгоо давхарлах сонирхол Ерөнхий сайд төдийгүй Монгол ардын намынханд бий гэдэг. Одоогийн байдлаар тэдний оронд томилогдох магадлалтай гэх гишүүдийн нэр олны өмнө ил болж, зарлагдаагүй ч сайдын суудалд санаархсан гишүүд дарга нарын өрөөгөөр сэм сэмхэн инээлдээд л гүйлддэг гэлцэнэ.
Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийг хэчнэн өөрчилсөн ч “дан дээл”-тэй гэгдэх зарим сайд нарын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнчигнэж, төр засаг нь олигтой төвхнөж амжаагүй байгаагаас ажвал төр засаг ямаршуухан байгааг илтгэж болмоор. Ташрамд дурдахад, Нэг харьяа газрын дарга нь ажлаасаа халагдахад, хэн нэг дарга нь албан өрөөндөө согтуурч, элдвээр аашилсан бичлэг задрахад л салбарын сайдтайгаа давхар унаж, эсвэл төр эргэдэг бичигдээгүй хуультай болсныг өмнөх сайд нарын жишээнээс харж болно. Үүний уршгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь өдгөө толгойлох сайдгүй эзэнгүй айл шиг нам гүм байгаад төрийнхний санаа зовдог болов уу.
| ДАН ДЭЭЛТЭЙ САЙД НАРАА УНАГАХ ЭЭЛЖИТ ТӨЛӨВЛӨГӨӨ С.ЭНХБОЛДООС ЭХЛЭХ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |