Сангажавын Баярцогт нэрээ цэвэрлэчихээд улс төрийн амьдралдаа эргэн ирж байна. Тэр эргэж ирэхдээ шүүхээр нэрээ цагаадуулчихаад хоёр хуваагдчихаад байгаа Ардчилсан намын дарга болох гэж улс төрийн нүүдэл хийсээр ирэв. Бүр цахим орчимд С.Баярцогт шиг шилдэг улс төрч Ардчилсан намд байхгүй. Энэ хүн л “сэхээн”-ий тасагт амьсгалын аппраттай хэвтэж байгаа Ардчилсан намыг аврах юм байна” гээд л өөд уруугүй магтуулсан пост хийлгэж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр хориодхон наснаасаа улс төрд орж ирсэн. Хамгийн залуу даргаар тодорч, гадаадад боловсрол эзэмшсэн. Монголын эдийн засгийг тэтгэх хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлж чадна гээд тухайн үедээ рейтенгээрээ тэргүүлж байлаа. Харамсалтай нь, Оюу толгойг монголд үйл ажиллагааг нь явуулах ажлыг гардсан цаг үеэс нэр хүнд нь тасралтгүй унасан. Бүр оффшор дансандаа их үүсвэр нь тодорхойгүй нэг сая ам.доллар хадгалж байгаад баригдахдаа “Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдахаа мартчихсан” хэмээн мэлзэж байв. Сүүлдээ сандарч, арга ядахдаа уучлалт гуйж, албан ажлаа хүлээлгэн өгснөөр шуугиан хэсэг намжсан.

Нэг сая ам.долларын хадгаламжтай компаниа мартана гэдэг Сэлэнгийн сонгогчдын төдийгүй монголын баячуудын ой тойнд ч буухааргүй байгаа биз. Ингэтлээ баяжиж, мөнгөн дунд “сэлдэг” түүний хувьд нэг сая ам.доллар гэдэг бидний өдөр тутамдаа цуглуулдаг 10, 20 төгрөг юм уу даа, бараг. Мөн үүнээс гадна Оюутолгойн гэрээг үзэглэж, Төрийн мөнгөний авдрын түлхүүр атгаж явсан. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д эзэмших 49 хувийг УИХ-аас нууж, хувийн хэвшилд өгсөн хуйвалдаанд оролцсон хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байв. Энэ үед Ч.Сайханбилэгийн нууцаар хийсэн гэх Дубайн гэрээ, “Чингис” бондын мөнгөний зүй бус зарцуулалтыг С.Баярцогт толгойлж, гал тогоог нь барьж байсан Засгийн газрын гишүүдээ гомдоогоогүй биз.

С.Баярцогт УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо гурван удаа Засгийн газарт багтаж баярын бялуунаас хоцорч байсангүй. Ингэхдээ дөрвөн удаа сайдын суудал хүртсэн цөөн хүний нэг бол С.Баярцогт. Үүнээс харвал, нэг сая ам.доллар дансандаа мартчих хэмжээний хөрөнгөжсөн болохыг үгүйсгэх аргагүй. Гэвч гурван шатны шүүх түүнийг мартамхай болохоор нь цагаатгачихав уу, яав. Магадгүй “Мартсан гэгдэх нэг сая ам.доллар нь гурван шүүгч, 10 хэвлэлийн байгууллагын зардалд зарцуулсан биз” хэмээн улс төрийн лидерүүд ярьдаг. Ингэхдээ тэд “Оюу толгой”н хувьцааны ханшийн өөрчлөлтийг С.Баярцогт биш Монголбанк хариуцаж байсан бол өчнөөн эмнэлэг, цэцэрлэг, сургуультай болох байлаа” хэмээн түүнийг хулгайч, луйварчин, тонуулч зэргээр бичсэн. Энэ нь С.Баярцогтыг улс төрд иргэн ирэх хэрэггүй гэдгийг сануулж байгаа хэрэг.

| НЭГ САЯ АМ.ДОЛЛАРОО ОФФШОРТ МАРТСАН С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРЛЭЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |