Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд АТГ-т шалгагдсан, шалгагдаж байгаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний мөнгө завшсан, дуулиан, шуугиантай хэргүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн холбогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарын хэрэг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийг сэргээн шалгаж эхлээд жил тойрсон, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын холбогдсон 4.8 тэрбумын хэрэг хэрхэн замхарч, бүдгэрсэн талаар мэдээлэл бэлтгэсэн юм. Тэгвэл энэ удаад хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилын хэргийг эргэн сануулж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тодруулбал, Засаг даргаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орсон. Хагалгаанаас гармагцаа цар тахлын эсрэг Сэлэнгэ аймгийн онцгой комиссыг ахалж, 60 хоног ажил дээрээ байрлан ажилласны улмаас гам алдсан. Улмаар хагалгааны шарх нь хүндэрсэн тул өнгөрсөн хугацаанд хоёр удаа хагалгаанд орсон. Дахин хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмч нарын зүгээс хагалгааны дараа зургаан сар гам барих шаардлагатай гэж зөвлөсөн тул Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх утгаар тайлбарласан билээ. Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргасан гэх Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, оны өмнө яллагдагчаар татсан билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрвэгэр жиргэрүү ургамлаа хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон гэдэг. Мөн Ш.Оргил нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. Тэгвэл уг хэрэг өдгөө хэрхсэн нь тодорхойгүй байна.
.jpg)
Бид хэргийн талаар тодруулахаар Ш.Оргилтой холбогдох гэсэн боловч утсаа унтрааж, цахим хаягаа хаасан байв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Биеэ эмчлүүлэх нэрээр гадаад руу зугтсан ч байж магад" гэсэн юм.
Аливаа авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд сүр дуулиантай шалгагдаж эхэлдэг ч явцын дундаа бүдгэрч, эцэстээ хэрхсэн нь тодорхойгүй замхардаг. Ш.Оргилын хэрэг ч мөн ялгаагүй замхарч, хаагдах бололтой.
| ОЙ САНАМЖИНД: АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙСАН СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ш.ОРГИЛЫН ХЭРГИЙГ ОГОТНО “ИДЧИХСЭН” ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |