Индэр дээрээс хэлсэн үгэнд чинь итгэж, талархъя, Ерөнхийлөгч өө. Тэр хууль бусаар мод булгалдаг, уулын модыг хайр найргүй зөөж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж, ирээдүйгээ хумслагч, халаасаа түнтийлдэгддэг модны “шагчидтай” тэмцэхийг ард түмэнд даатгаж, өөрөө “хянаж” ажиллана гэдгээ Төрийн ордны индэр дээрээс улсын тэргүүний хувиар хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ойн чуулганы үеэр хэлэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцэн ойн сийрэгжүүлэлтийн ажил хийгдэх явцад уулнаас мод сугалж, өөр газар шилжүүлэн суулгах нэрийдлээр модны амь таслах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зүй зохисгүй үйл явдал гарсан гэдгийг ард түмэн шүүмжилж, хэлж байна. Ийм зүйл огт гаргаж болохгүй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ард түмэн ойн санд анхаарал хандуулдаг болсонд би хувьдаа баярлаж байна. Өмнө нь машин машинаар нь мод хулгайлаад явж байхад нь юу ч хэлдэггүй байлаа. Харин өнөөдөр үүнийг мэдээлдэг болжээ. Хянаж, шалгадаг боллоо. Иргэн хүн үүргээ мэдэрч эхэллээ. Нэг ёсондоо ой мод, ойн сан Монголын ард түмний анхаарлын төвд орж эхэлжээ. Энэ бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ололт, амжилт. Тийм учраас мод тасалж, хулгайлж байгаа хариуцлагагүй этгээдүүдтэй ард түмнээрээ тэмцэх ёстой. Бид бүгдэд гар утас байгаа. Гар утсаараа хаана мод тасалж, хулгайлж, булгаж байгааг бүгдийг нь бичиж, олон нийтэд цацаж байх хэрэгтэй. Ард түмний сэтгэл санааг зовоож, уул, уснаас мод хулгайлж, уул, ус бухимдуулж, бохирдуулж, гол мөрөнг хилэгнүүлж, хууль бусаар мод огтлох, хөрс шороо, ус, ундны эхээ бохирдуулж, байгаль орчны эсрэг гэмт үйлдлийг Экологийн цагдаагийн байгууллага, байгаль хамгаалах албад нэн яаралтай илрүүлэн, шалгаж, зохих арга хэмжээг даруй авч, ард иргэдэд бодит мэдээлэл өгч байхыг хүсэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ойн модыг хамгаалах чиглэлд анхаарч ажиллахыг уриалж байна. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхийн төлөө, бүгдээрээ хамтдаа хүчин зүтгэж тэмцэж байх учиртай. Байгаль орчны эсрэг аливаа гэмт хэрэг, үйлдэл бол хүн төрөлхтөн, ирээдүй хойч үедээ заналхийлсэн, өршөөж болохгүй гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг” гэж хэллээ.
.jpg)
Зөвшөөрөл, санамж бичиг, сийрүүлэх талбай нэрийдлээр тархи угааж, халаасаа түнтийлгэж, уулын модыг Улаанбаатарт авчирч, “оршуулсан” нэр бүхий, цөөн тооны хүмүүст эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хатуу хариуцлага тооцоорой. Ойн сан дахь модыг нүүлгэн шилжүүлэхгүй байх хатуу шийдвэрийг тань хэрэгжихийг модод, Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байна. Хэлсэндээ хүрэх хүртэл хүртэл тань бид энэ бүгдийг сануулсаар байх болно.
| ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭЭРЭЙ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |