• Өнөөдөр 2025-05-13

ТОМИЛГОО: Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг гэж хэн бэ

2021-09-15,   1150

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томилжээ. Тус яамны ТНБД-аар ажиллаж байсан МУГЖ, дуучин Г.Эрдэнэбат Киргиз Улсад суугаа Элчин сайдын Элчин зөвлөхөөр томилогдсон тул ийн С.Оюунбилэгийг  түүний оронд томилжээ.
 
С.Оюунбилэг нь  Баянгол дүүргийн 28 дугаар дунд сургуулийг төгсөж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэжээ. Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
 
Ажлын туршлага: 
  • 2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч,
  • 2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер,
  • 2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал,
  • 2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86 дугаар үүрийн тэргүүлэгч,
  • 2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал,
  • 2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

ТОМИЛГОО: Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188