О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан намын нэр бүхий гишүүдийг намаас хөөсөн асуудлаар мэдээлэл хийж байна. Манай намын албан ёсны Үндсэн дүрмийн хорооны дарга нар мэдээлэл хийх гэж байна. З.Энхболд, Ц.Туваан, М.Батжаргал нарын нэр бүхий гишүүдийн Үндсэн дүрмийн хорооноос хөөгөөгүй” гэв.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш “Манай Үндсэн дүрмийн хороо 21 аймаг есөн дүүрэгт салбар хороотой том байгууллага. Энэ байгууллага нь намын дүрмийг мөрдүүлэх, тайлбарлах үүрэгтэй. Ардчилсан намын дүрэм нь Дээд шүүхэд бүртгэлтэй. Үүнийг л бид мөрдөх ёстой. Энэ дүрэмд цахим сонгууль, цахим санал хураалт гэж байхгүй. Үндсэн дүрэмд намын даргыг сонгуулийн үр дүнгээр огцруулах заалттай болгож, нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан байдаг. Үүний хүрээнд 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга өөрөө хүсэлтээ өгч, даргын албанаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг нь Үндсэн дүрмийн хороо хэлэлцэж, албажуулж, баталгаажуулсан байдаг. Ингээд Ц.Туваанд эрх, үүрэг өгсөн учраас албан ёсоор үүрэг гүйцэтгээд явсан.
Гэтэл С.Эрдэнэ зургаан сарын дараа УБЕГ-аас тамга авч, дарга гээд гараад ирсэн. Энэ бол дүрмийн бус үйл ажиллагаа. Ардчилсан намын тамгыг нэг шөнийн дотор үрэгдүүлсэн гээд шинээр тамга, тэмдэг хийлгэж, хоёр даргатай болгоод байна. Ингэж худал мэдүүлэг өгөх нь Эрүүгийн тухай хуулийн хууль зөрчиж буй хэрэг. Манай намын шинэ даргыг Дээд шүүх бүртгээгүй. Ингээд Сонгуулийн Ерөнхий хороонд Дээд шүүх лавлагаа явуулахдаа С.Эрдэнэ даргын нэр өөрчлөгдөөгүй байна гэдэг мэдээлэл өгсөн байна. Үүнийг нь үндэслэж, Дээд шүүх лавлагаа өгсөн. О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам албан ёсных” гэв.
Б.ГАН-ОЧИР: З.Энхболд, Ц.Туваан, М.Батжаргал нарын нэр бүхий гишүүнийг Ардчилсан намаас хөөгөөгүй |
|