• Өнөөдөр 2025-05-15

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгодог болно

2021-09-13,   1285

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.
 
      Энэ үеэр Ерөнхий сайд  хүүхдийн мөнгөтэй холбоотой ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр  “Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, хүнсний талон зэрэг халамжтай холбоотой бодлого нь цар тахлын үед асар дэмжлэг болсон. Ялангуяа хүүхдийн мөнгө. Үүнийг халамж гэж ойлгож болохгүй. Дэлхийн олон орон ирээдүйдээ хөрөнгө оруулсан бодлого хэрэгжүүлдэг. Бид 1.4 их наяд төгрөг бэлнээр олгоод байх уу гэдэг асуудал бий.
 
      Манайд хөдөлмөр эрхлэх хүн хүч нь 1.2 сая байна. Халамжийн бодлогоос болж, хөдөлмөр эрхлэхгүй гэдэг сэдэл өгөх явдал байгаа. Хүүхдийн мөнгийг бид одоо байгаагаар нь олгохгүй. Өртэй биш өвтэй монголыг бүтээх хэрэгтэй. Үндсэндээ бид хадгаламжтай монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох хэрэгтэй. Хүүхэд мөнгөө хуримтлуулж аваад, ирээдүйн өв сангийн данс бодитоор хэрэгждэг болох ёстой. Иргэн болгонд хүртээмжтэй байгалийн баялгийг хүртээж, халамжийн бодлогоос татгалзах шинэчлэл хийх хэрэгтэй" гэлээ.
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгодог болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 21:30:23
    Munhzul: Oyunerdnee ulsaas ogch bgaa mongoo chamaar zahiruulahgvi ene mongoor amijirgaanii mongo hj bga olon orh ail bgaa chnii hvvhdvvdn bayan tansag tender yum bgee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-13 14:00:39
    Uvidas: Zugeer l ug uursduu hadgaluulna yana uu zarim neg humuust huurhun huwi nemer boldoon
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188