• Өнөөдөр 2025-05-15

У.ХҮРЭЛСҮХ: Цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

2021-09-13,   404

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.
 
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цар тахлын улмаас амиа  алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Мөн  цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид,  хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэж байна.
 
Түүнчлэн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжсээр ирсэн нийт ард иргэддээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье" гэв.

У.ХҮРЭЛСҮХ: Цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188