• Өнөөдөр 2025-05-15

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанг "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнажээ

2021-09-13,   277

        Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцанг Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнасныг есдүгээр сарын 9-ний өдөр гардуулан өгчээ.
 
Д.Лүндээжанцан нь Улсын Их Хурлын гишүүнээр нийт долоон удаа сонгогдон ажилласан, 28 жилийн хугацаанд Монголд Японыг таниулан сурталчлах, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан эрхэм юм.
 
       Тухайлбал, 2000 онд Д.Лүндээжанцан нь Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр 20 жилийн турш ажиллахдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хоёр орны парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанг "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188