• Өнөөдөр 2025-05-15

Ж.Сандагсүрэн: Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдана

2021-09-08,   685

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрыг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Засгийн газрын хурлын тогтоолоор эхний ээлжид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, 16 агентлагын 900 гаруй алба хаагчдыг Яармагын шинэ захиргааны байр руу нүүлгэх шийдвэр гарлаа. Замын түгжрэлийг сааруулахын тулд ийн шийдвэр гаргасан.
 
Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн дэд бүтцэд холбогдсон гурван төвүүд рүү зарим яам, тамгийн газруудыг нүүлгэх ажил мөн яригдаж байна. НЗДТГ-ын зүгээс бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүнэ. Яармагт баригдсан гурван блок барилгаас өнөөдрийн байдлаар ганцхан блок нь ашиглалтад орсон. Үйлчилгээний буюу олон агентлаг нэг дор байрлаж ажиллах блокын барилгын ажил 70 гаруй хувьтай явж байна.
 
Хөрөнгө оруулалт дутаж байгаа гэх шалтгаанаар барилгын ажил удааширсан. Нэмэлтээр 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ асуудлыг Засгийн газар, Сангийн яам ирэх жилийн төсөвт суулгахаар шийдвэрлэсэн. Мөн нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлыг ч нарийвчлан хийнэ. Эхний ээлжид иргэд ихээр үйлчилдэг Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна. Харин Хангарьд ордон нийслэлийн өмч учраас дуудлага худалдаагаар худалдана. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн" гэлээ.

Ж.Сандагсүрэн: Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188