Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я. Содбаатар "Өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд хандсан хоёр хүсэлтийг бид цуцлах талаар мэдээлэл хийж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байсан хоёр эрхээс татгалзлаа. Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, хоёрдугарт, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байснаас татгалзаж байгаа юм. Ингэснээр Ерөнхийлөгч Ерөнхий сайд байсан ажлаа үргэлжлүүлж, хүн засагладаг биш хууль засагладаг нийгэм рүү шилжиж байна.
АТГ-ын даргыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлж байгаа юм. Ингэснээр шүүхийн салбарт томоохон шинэчлэл хийж байна. 2019 оны зургадугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Энэ үеэр иргэдээс болон судлаачдаа ирж байсан санал нь шүүх эрх мэдлийг хуулийн дагуу ажилладаг механизмыг бүрдүүлэхийг шаардаж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, энэ талаар өмнөх Ерөнхийлөгч Цэцэд хандаад байв. Тухайн үед дунд суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Одоо Их суудлын хуралдаан болох гэж байгаа. Тиймээс бид Их суудал хуралдахаас өмнө хүсэлтээ цуцалж байгаа юм" гэлээ.
Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
-
Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
-
Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
-
Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
-
Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
-
Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
-
Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
-
Уучлал үзүүлэх;
-
Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
-
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
-
Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
-
Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
Я.СОДБААТАР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр эрхээсээ татгалзлаа |
|