• Өнөөдөр 2025-05-15

МАН-ын Бага хурал завсарлажээ

2021-09-01,   554

МАН-ын Бага хурлаар гурав асуудал хэлэлцэж завсарлалаа. Энэ удаагийн хурлаар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг албан ёсоор тодруулах асуудлыг хэлэлцсэн. Нөхөн сонгуульд тус намаас долоон гишүүн нэр дэвших хүсэлтээ өгсөн ч намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хоёр хүний нэрийг Бага хуралдаанд санал болгож, хэлэлцсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр болсон бол Хэнтий аймагт Ц.Идэрбатыг өрсөлдүүлэхээр болсон гэнэ.
 
Харин заалнаас УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч өөрөө татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Ийн Бага хурлаар тус хоёр гишүүнийг батламжлах нууц санал хураалт явуулжээ. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш нэгдсэн журмаар өгөхөөр болсон байна.
 

МАН-ын Бага хурал завсарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188