• Өнөөдөр 2025-05-15

МАН-ын гишүүд нөхөн сонгуульд Э.Батшугарыг дэвшүүлэхгүй гэж хоёр талцжээ

2021-09-01,   856

МАН-ын Бага хурал яг одоо үргэлжилж байна. Хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, өнөөдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурлаар нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн долоон нэр дэвшигчээс Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг, Хэнтийн аймагт Ц.Идэрбат нарыг өрсөлдүүлэхээр гишүүд санал нэгдсэн.
 
Улмаар Бага хуралд нэр дэвшигчдийг танилцуулж батламжлуулах юм. Нөхөн сонгуульд нэр дэвшиж буй Ц.Идэрбатыг намын гишүүдийг олонх дэмжсэн бол Э.Батшугарыг дэвшүүлэх талаар гишүүд санал зөрөлджээ.
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Сумъяабазарын буюу “Хотын фракцынхан” Н.Аланшагайг сонгуульд сойх саналтай байгаа гэх. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн МАХН-аас багагүй дэмжлэг авч амлалтаа биелүүлэхээр зүтгэсэн нь ийн гишүүдийг эсэргүүцэлтэй тулгарчээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
 

МАН-ын гишүүд нөхөн сонгуульд Э.Батшугарыг дэвшүүлэхгүй гэж хоёр талцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188