• Өнөөдөр 2025-05-15

Ч.НОМИН: 2025 он гэхэд төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна

2021-09-01,   564

“Эх хэл”-ний өдөр өнөөдөр /2021.09.01/ тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Хос бичигтэн” арга хэмжээг зохион байгуулж, нээлт хийлээ.
 
Арга хэмжээний талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн энэ өдрийг эх хэлний өдөр болгон тэмдэглэхээр тогтсон байдаг. Мөн Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт заасны дагуу 2025 оноос эхлэн албан бичгээ крилл болон үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулахаар тогтсон байгаа.  Энэ нь 2025 он гэхэд төрийн байгууллагуудын хэмжээнд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна гэсэн үг.  Бүх нийтээрээ албан бичгээ хослуулан хөтлөх шаардлагатай гэсэн үг биш.
 
Энэхүү ойрын зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой бөгөөд үндэсний түүх, хэл соёл, зан заншил, өв уламжлалыг хадгалан хамгаалж, хэл соёлыг өвлүүлэн тээх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болоод байна.
 
Энэ ажил хэрэгжсэнээр бүх нийтээрээ хос бичигтэй болж, ирээдүйд аль аль бичгээрээ саадгүй уншиж, бичиж, өөрийгөө бүрэн хэмжээнд илэрхийлж чаддаг хүмүүс бий болгох нь Соёлын яамны амин чухал зүйлсийн нэг болоод байна” гэлээ.

Ч.НОМИН: 2025 он гэхэд төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-01 15:49:16
    Ах нь: Тэнэгтэхээ боль
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188