• Өнөөдөр 2025-05-15

ХҮН-аас нөхөн сонгуульд Б.Найдалааг дэвшүүлнэ

2021-08-31,   360

      Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болон Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль зохион байгуулагдах товтой байгаа.
 
Нөхөн сонгуульд нийт есөн нам оролцохоо албан ёсоор мэдэгдэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа аваад буй.
 
     Тэгвэл ХҮН-аас Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна.Тэрбээр "Улаанбаатар хотын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Бадрахын Найдалааг нэр дэвшүүлж байна. Бид уг тойрогт судалгаа хийхэд Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагаа, ковидын үеийн ажил зохион байгуулалт нь иргэдийн өнөр хүлээлтэд нийцэхгүй байна. Эрх баригч нам биш, харин сөрөг хүчнийг дэмжих хандлага илүү их байна гэж дүгнэсэн" гэжээ.

ХҮН-аас нөхөн сонгуульд Б.Найдалааг дэвшүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188