• Өнөөдөр 2025-05-14

Н.УРТНАСАН: Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй, элдвийн яриа эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй

2021-08-23,   747

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай холбоотой мэдээлэл цахим орчинд түгээд буй. Тодруулбал, түүнийг төрийн алба хаагчидтай ёс бусаар харьцаж, албан бус шийдвэр гаргадаг гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой БОАЖ-ын сайд Н.Уртнасан өөрийн цахим хаягаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр "Бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна. Өчүүхэн миний “өчүүхэн” эрх ашиг, нэр төр яах вэ! 
 
1. Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэсний төлөө
 
2. Арга хэмжээ авхуулсан дарга, “арын хаалга”-аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж, “захиалгат” мэдээ явуулжээ. Цаашид ч ийм юм явах байх. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй. Элдвийн яриа эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй ээ" гэжээ.

Н.УРТНАСАН: Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй, элдвийн яриа эхлүүлсэн ажилд саад болж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-23 20:07:08
    М: Зөв...саяхан л хилээр нэг баагий адуу оруулах гээд оруулж чадкуу болонгуут оруулахгүй гэсэн мэргэжлийн хяналтын эрдэнэчулууныг баахан гоочлоод байсан. Тэрэн шиг л нөхдүүд биз
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188