АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг залилангийн хэргээр шалгаж байсан. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, нөхөртөө Богд уулнаас их хэмжээний газар ашиглах зөвшөөрөл олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр шалгаж байсан юм. Түүнчлэн прокурорын зөвшөөрөлтэйгөөр гэрт нь нэгжлэг хийж, ноцтой баримтуудыг хураан авсан билээ.
Тэрбээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа танил талаа ашиглан өнгөрсөн оны аравдугаар сард тусгай үүргийн онгоцонд билет захиалан нөхрийн хамт улсын хил даван зугтаасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр эх орондоо буцаж иржээ. Буцаж ирээд ч зогсохгүй Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон байна.
Д.Оюунхоролыг УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан хэргээр шалгаж байгаа гэнэ. Энэ нь түүний АТГ-т шалгагдаж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард АТГ-аас Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт гаргаж байсан.
Яллагдагчаар татсан үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан явдал юм. Харин Д.Оюунхорол дээрх мэдээллийг үгүйсгэдэг ч холбогдох байгууллагын баримтууд үүнийг баталдаг. Тодруулбал, тэрбээр “Гранд повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийлгүйгээр, нээлттэй тендер шалгаруулалт хийсэн аж.
Гол нь уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу нэг ч удаа халаалт дамжуулаагүй аж. Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “зүтгүүлсэн” гэрээ огт хэрэгжээгүй бөгөөд 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Ийм их мөнгийг ямар ч тооцоолол, тендер шалгаруулалтгүйгээр авч чадсан уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн эзнийг Ж.Очир гэдэг аж. Мөн энэ компанид УИХ-ын дарга асан З.Энхболд хувь эзэмшдэг, Д.Оюунхоролыг улсын мөнгөөр “тоглох” шийдвэр гаргахад гол нөлөөлсөн хүн гэх мэдээлэл ч байна.
| Улсын хил даван зугтсан Д.Оюунхорол эх орондоо ирж, албан тушаалд томилогджээ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |