• Өнөөдөр 2025-05-14

ТОМИЛГОО: УИХ-ын гишүүн асан О.Батнасанг "Монголын төмөр зам" компанийн захирлаар томилжээ

2021-08-17,   409

"Монголын төмөр зам"  Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томилжээ.
 
О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр, 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр, 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
 
О.Батнасан нь:
 
-1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
 
-2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
 
-2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байв.

ТОМИЛГОО: УИХ-ын гишүүн асан О.Батнасанг "Монголын төмөр зам" компанийн захирлаар томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 18:33:15
    Зочин: Унэхээр боловсролгуй нехер юм!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188