Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, улс төрийн намуудыг ч эвлэлдэн нэгдэж, хамтарч ажиллахыг уриаллаа.
Уг хуралд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга, УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн Дарга, УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар нар оролцож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох болон Монголын улс төрд сүүлийн үед өрнөж байгаа зарим асуудлаар тайлбар хийлээ.
Хурлын эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан Нам Үндэсний аудитын газар луу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт. Бид бусад баримт бичгийг нэмж, бүрдүүлээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна гэж хүлээж авсан. Удахгүй шийдвэрээ гаргах байх.
Үндэсний Аудитын Газар энэ үедээ нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийн нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын Ерөнхий аудитор тайлбар хийх ёстой. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдлээ тайлбарлах ёстой. Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ-ын даргад энэ асуудлыг тавина. Өчигдөр хэсэг хүмүүс мэдэгдэл хийснийг мэдэгдэж байна. Тэдний материал хуулийн шаардлага хангаагүй учраас СЕХ буцаасан байх гэж бодож байгаа.
Харин УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Р.Эрдэнэбүрэн цадигаа алдсан эрх баригч МАН-тай өрсөлдөж, ялалт байгуулахын төлөө АН-ын бүх хэсэг, гишүүд болон бусад улс төрийн намуудыг ч эвлэлдэн нэгдэж, хамтарч ажиллахыг уриаллаа.
Нөхөн сонгуульд АН-ын гишүүд болон бусад намыг нэгдэж оролцохыг уриаллаа |
|