• Өнөөдөр 2025-05-14

З.МЭНДСАЙХАН: Ургац хураалтад өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулах 800 мянган ажлын байр байна

2021-08-11,   606

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил өмнөх жилүүдээс илүү их хэмжээтэй ургац хураан авах төлөвтэй байна. Хөл хорионы үед хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эхлүүлсэн. гэхдээ аж ахуйн нэгжүүд цаг хугацаандаа ургацаа тариалж эхэлсэн.
 
Энэ жил бид 616 мянган га талбай дээр тариалалт хийсэн. Үүний 416.8 мянган га дээр улаан буудай, 29.1 мянган га-д төмс, 9.1 мянга га-д хүнсний нөгөө 4000 га-д тосны ургамал 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан байна. Бид газар дээр нь ажиллахад соёололт 90 хувьтай сайн байна. Бид боломжийн ургац авах нь. Улсын болон орон нутгийн автозамыг засаж, ургацаа сайдгүй тээвэрлэх шийдвэр гаргалаа. Мөн ажиллах хүчний нөөц хомс байгаа. Тиймээс их дээд болон мэргэжлийн сургуулийн оюутан, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг оролцуулна. Үндсэндээ 8000 мянган ажлын байр байга гэсэн. Ингэхдээ өдрийн 50 мянган төгрөгийн дундажтай ургац хураалт дээр ажилуулна гэдгээ илэрхийлсэн. Бид аль болох хурдан хугацаанд ургацаа хураах зорилго тавьж байгаа
 
Өнгөрсөн жил бид хүнсний ногооны 40 хувиа хангасан бол энэ жил 60 хувиа бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид үнэ цэнтэй байлгах бодлого баримтлаж байгаа. Гэхдээ бид үнэ тогтоохгүй" гэлээ.
 

З.МЭНДСАЙХАН: Ургац хураалтад өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллуулах 800 мянган ажлын байр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188