• Өнөөдөр 2025-05-14

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, АТГ-т шалгуулахаар болжээ

2021-08-11,   497

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон хэргийг АТГ-т шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарт “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж байв.

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, АТГ-т шалгуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188