• Өнөөдөр 2025-05-14

Ардчилсан нам нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа СЕХ-д хүргүүлжээ

2021-08-09,   572

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан. 
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг  Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн дагуу  хугацаанд нь хүлээлгэн өгчээ. Мөрийн хөтөлбөр болон тайлан, баримтыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулсан байна.
 
Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөх болно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Ардчилсан нам нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа СЕХ-д хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188