• Өнөөдөр 2025-05-14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг гэж хэн бэ

2021-08-09,   1081

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томиллоо.
 
       Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистрын зэрэг хамгаалж, 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгссөн.
 
Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад  хамрагдаж, мэргэжил дээшлүүлжээ.
  • 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал,
  • 2015-2021 онд “Аэро Монголиа” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, Гишүүнчлэлийн хорооны дарга,
  • 2017 оноос “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал,
  • 2018-2019 онд “YES MPP” Монгол Ардын намын Энтрепренер залуучуудын холбооны тэргүүн,
  • 2021 оноос “Майнс Ап” компанийн Захирлаар тус тус ажиллаж байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188