Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болжээ.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүссэн энэ нь нотлогдоогүй тул, Эрчим Хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж жилийн хорих ял оноосон билээ.
Энэ талаар бид М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоогоос тодруулахад "Надад одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ би Ерөнхийлөгчийн уулчлал үзүүлэх хүсэлтээ гаргасан" гэлээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаа өгөхөөс өмнө түүнд уучлал үзүүлэх санал гаргасан ч тэрбээр хүлээн аваагүй юм.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлнэ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |