• Өнөөдөр 2025-05-14

Соёлын яам Хятадын кино студитэй хамтарч, кино компани байгуулах талаар ярилцаагүй гэв

2021-08-05,   593

          УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар Соёлын яам Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан. 

Тэгвэл цахим орчинд дээрх хууль батлагдсантай холбоотой хятадын томоохон студитэй хамтран монголд  кино компани байгуулсан гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудлыг бид Соёлын сайдын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ямар ч компанитай гэрээ хийх асуудал яриагүй. Манай яам дээрх хууль батлагдсантай холбоотой дагалдан гарах хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Төрийн болон хувийн ямар ч компани Хятадын кино компанитай хамран ажиллах талаар ярилцаагүй юм билээ” гэх хариулт өглөө.

Дээрх хуулийг хэлэлцэх үеэр Соёлын сайд Ч.Номин “Олон улс кино үйлдвэрлэлийн салбараа амжилттай хөгжүүлсэн. Энэ хуулийг батлуулахдаа бид нэгдүгээрт, амьтай буюу заалт бүр нь хэрэгждэг байхад их анхаарсан. Түүнээс хуулийн тодорхой хэсэг нь эсвэл нэг л заалт нь ашиглагддаг бол учир дутагдалтай. Тиймээс бид хуулийн төслийг бэлтгэхийн тулд салбарынхантай олон удаа хэлэлцүүлэг хийсэн.
 
Хуулийг ерөнхийд нь хоёр бүлэгтэй гэж ойлгож болно. Нэгдүгээрт, Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа кино урлагийнхныгаа хэрхэн дэмжих вэ гэдэгт чиглэсэн. Нөгөө талдаа гаднын зах зээлээр дамжуулж Монголд уран бүтээл хийлгэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэх зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд бид олон улсын зах зээлд ажилладаг Netflix болон холливүүдийн продюсеруудтай холбогдож, “ямар тохиолдолд энэ хууль та бүхэнд хэрэгцээтэй байх вэ” гэдгийг нь асууж тодруулж, ярилцсан. Мөн тэднийг байнгын хорооны гишүүдтэй холбож, ойлголтоо нэг болгосон. Тийм учраас энэ хууль амьдралтай, уран бүтээлчдэд тус болно гэсэн итгэлтэй байна” гэх тайлбарыг өгч байв.
 

Соёлын яам Хятадын кино студитэй хамтарч, кино компани байгуулах талаар ярилцаагүй гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-06 01:36:05
    Үл мэдэх: Юм билээ. Би мэдэхгүй…
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188