• Өнөөдөр 2025-05-14

Баян-Өлгий аймгийн Ардчилсан нам долоон давхар "Ардчиллын өргөө" барилга барьж эхэлжээ

2021-08-02,   707

      Баян-Өлгий аймгийн АН гишүүд, дэмжигчдийнхээ оролцоотой долоон давхар "Ардчиллын өргөө" барилгыг барьж эхэлжээ. Барилгын ажилтай УИХ-ын О.Цогтгэрэл тэргүүтэй тус намын гишүүд очиж танилцсан байна.
 
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулж "Өлгийн төв талбайд байх намын байр байсан нэг давхар байшингийн суурин дээр долоон давхар барилгын зураг хийлгэж, гишүүд дэмжигчдийнхээ хандив, дэмжлэг хийгээд хөрөнгө оруулалтаар энэ том байрыг барьж буй ажээ. Хандивын уулзалт, цайллагыг удаа дараа зохион байгуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын саналыг ч гишүүддээ нээлттэй танилцуулжээ. 
 
      Ингэхдээ намын гишүүд, тэр тусмаа бизнес эрхэлдэг гишүүдийг давхар, давхраар нь, өрөөгөөр нь хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж мкв-ыг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах саналыг тавьж гуйх, тулгахын дундуур зүтгүүлсээр байж өнөөдөр барилгын ажил 80 хувьд хүрээд, энэ намар ашиглалтанд оруулахаар ажиллацгааж байна. 
    Өөрсдөө гурван давхрыг авч үлдэж буйн нэг нь  рестораны зориулалттай байх бөгөөд түүний түрээсийн орлогоор урсгал зардал, үйл ажиллагааны зардлаа төлдөг байхаар төлөвлөж буй аж. 
 
     Бусад аймаг, дүүрэг, сумдад жишээ болгон дэлгэрүүлж болох сайн туршлага болохоор намдаа ч, гишүүддээ ч, бизнесүүдэд ч өгөөжтэй ийм нэгэн том бүтээн байгуулалтын ажил өрнөж буйтай танилцаад явж байна. Бүтээн байгуулалтын ажилд сэтгэл зүрхээ шингээн оролцож буй Өлгийн АН-ын үе үеийн дарга нар, гишүүд, дэмжигчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ

Баян-Өлгий аймгийн Ардчилсан нам долоон давхар "Ардчиллын өргөө" барилга барьж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188