Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг суудлаасаа буусан даруй хэд хэдэн хүн эх орондоо ирэхээр зэхэж, хилийн чанадад “гэгэлзэж” суугаа гэнэ. Үүний нэг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг аж. Тэрбээр эх орноосоо дайжаад гурван хавар өнгөрчээ. Энэ хугацаанд тэр хэд хэдэн удаа эх орондоо ирэхээ мэдэгдэж, хууль хяналтын байгууллагынханд “тайван” байхыг сануулж, ил захидал илгээж байлаа. Өөрөөр хэлбэл, хаа холын АНУ-аас үе үехэн сүржин мэдэгдэл хийж, “Би очно. Өөрийн биеэр мэдүүлэг өгнө” гэж хэлээд хууль хяналтын байгууллагынханд цаасан малгай өмсүүлж, өнөөдөртэй золгосон юм. Харин одоо, ирэх сард тэр эх орондоо ирэхээр төлөвлөж, тэр бүү хэл шинэ Ерөнхийлөгчөөс өршөөл эрэх ил захидлаа хүртэл бэлдчихсэн, ачаа бараагаа зэхэж суугаа гэх бор шувуу нисэж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг суудлаасаа буусан даруй хэд хэдэн хүн эх орондоо ирэхээр зэхэж, хилийн чанадад “гэгэлзэж” суугаа гэнэ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 оны тавдугаар сарын 18-нд “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Хууль хяналтын байгууллагаас түүнийг дайчлан баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид нэг сар хорьж, батлан даалтад гаргаж байлаа. Шүүхээс түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргахдаа хилийг хориг хүртэл тавьсан юм.

Харин Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаантай, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалж байлаа. Суллагдаад удаагүй байхдаа тэр дипломат паспорт ашиглан 2019 оны наймдугаар сарын 26-нд прокурорт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарч, АНУ-ыг зорьсон байдаг. Түүнийг эмчилгээ хийлгэхгүйгээр БНСУ-аар дамжин өнгөрч, өөр улсад очсон нь тодорхой болсон тул оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон билээ.
Суллагдаад удаагүй байхдаа тэр дипломат паспорт ашиглан 2019 оны наймдугаар сарын 26-нд прокурорт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарч, АНУ-ыг зорьсон байдаг.
Үе үехэн сүржин мэдэгдэл хийж, Монголын ард түмнээр, тэр дундаа хууль хяналтын байгууллагынхныг “Очно” гэх ганцхан үгээр даажигнаж, суудаг Ч.Сайханбилэг хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ил захидал бичиж, гоморхлын хэдэн үг “чулуудаад” хэсэг сураггүй алга болсон. Тодруулбал, Х.Баттулгад зориулж, тэрбээр “Урд шөнө нойроо хугаслан Монголын шүүхийн, бишээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс. Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, чамд.
Бид байгаа юмыг байгаагаар нь шууд хэлэх ёстой. Хүмүүс тэрийг хэн хорьчихов, тэрний ард хэн байгаа бол гээд их эргэлздэг, янз бүрээр таамагладаг. Янз бүрийн хүмүүсийг харддаг. Одоо битгий эргэлз. Бүх юмны ард ганц эзэн л байгаа. Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга. Ямар зорилготой юм бэ. Эх орноос минь бүх гуравдагч хөршүүдийг, тэдний хөрөнгө оруулалтыг хөөн гаргах харийн хүний захиас биелүүлж байгаа талаар хангалттай ярьж бичиж байгаа тул түр орхиё. Харин ямар аргаар энэ зорилгоо биелүүлж чадаад байгааг нь би энд тайлбарлая” хэмээн ил захидлаа эхлүүлсэн байдаг.
| Ч.Сайханбилэгийн сураг гарч, ирэх сард эх орондоо ирэхээр төлөвлөсөн гэв үү |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |